Бидний тухай

Мэдээлэл холбооны технологи асар эрчимтэй хөгжиж, интернэт хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж буй энэ түүхэн цаг үед Оллоо ХК нь 2004 оны 5 сард өдөр тутмын мэдээ, мэдээллийн www.olloo.mn портал сайтын түүх анх эхэлсэн билээ. 

Оллоо ХК нь үйл ажиллагаа явуулах хугацаандаа вэб программчилал, онлайн зар сурталчилгаа, үйлчилгээгээрээ өөрийн гэсэн байр сууриа олж,www.olloo.mn нь Монгол улсын тэргүүлэх портал вэб сайт болон хөгжиж чадлаа. Улмаар цаашид олсон амжилтаа улам бэхжүүлж, шинээр гарч буй техник, технологийн дэвшлийг өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэн, хэрэглэгчиддээ аль болох олон төрлийн, чанартай мэдээ, мэдээллийн үйлчилгээг үзүүлж ажиллахыг эрмэлзэж байна.

www.olloo.mn вэб сайтын мэдээ, мэдээллийн 30 орчим салбарын 200 гаруй мэдээллийн төрлүүдийг багтаасан мэдээллийн сантай, Монгол хүмүүсийн оюуны хэрэгцээ шаардлагыг хангахуйц өргөн хүрээг хамарсан сайт юм. Бидний хийсэн мэдээ, мэдээллийн булангууд болон цаашид хийх булангууд маань гол нь интернэтийг өөрийн ахуй амьдрал, ажил төрөлд ашигтайгаар хэрэглэж сурах, интернэтийг ердийн хэрэглээ болгоход чиглэж байгаа болно.

Одоогоор манай сайтад давхардаагүй тоогоор өдөр бүр 80 000-90 000 гаруй хэрэглэгч тогтмол орж хэрэгтэй мэдээллээ авдаг бөгөөд нийт уншигчдын 20 орчим хувийг гадаадад байгаа Монголчууд эзэлдэг билээ. Энэ хандалтын тоо нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь бидэнд улам бүр урам зориг оруулж байдаг юм. 

Манай сайтын эрхэм зорилгын нэг нь нийт интернэт хэрэглэгчид, түүний дотор гадаад оронд ажиллаж, сурч амьдарч байгаа иргэддээ эх орныхоо талаар өргөн мэдээллийг цаг тухайд нь бодиттойгоор авах боломж олгох явдал юм. Мөн орон нутгийн ард иргэддээ электрон хэвлэлээр өдөр бүр шинэ мэдээ мэдээллийг хүргэж, хүмүүсийн интернэтийн хэрэглээг өргөжүүлэхийг зорьж байна. Цаашилбал дээр дурьдсанаар интернэтийг ашиглан өөрийн цаг хугацаагаа хэмнэж, хийж байгаа болон хийх ажлаа хялбаршуулах хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлэх зэрэг интернэтийн асар их боломжийг ашиглан маш олон зүйлийг бүтээхэд чиглэж байгаа юм.

Бид цаашид Olloo.mn сайтыг Монгол улсын онлайн хувилбар болгохын төлөө ажиллах ба интернэт хэрэглэгчдийн оюуны төдийгүй ахуйн хэрэглээг хангаж аль болох өргөн хүрээг хамрахыг зорьж байна. Улмаар та мэдээллийн баялаг сан, агуулгын өргөн хүрээ, цогц үйлчилгээг манай сайтаас мэдрэх болно. 

Olloo.mn нь Монголын интернэтийн хамгийн том мэдээллийн сан, Монголчуудын cүүлийн 17 жилийн түүх тэр чигтээ байдаг учраас Olloo.mn-д хүн бүхэн зочлох дуртай байдаг билээ. Тийм ч учраас Olloo.mn нь рекламны хамгийн үр дүнтэй гарцын нэг болоод байгаа юм.

Хүндэтгэсэн:
Olloo.mn-ы хамт олон

Back to top button