Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял оноов

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ”. Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан” гэх мэдээллийг өөрийн фэйсбүүкийн “Chinbat lhagva” нэртэй цахим хуудаст 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нийтэлсэн.

Иймд Л.Чинбатыг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 02 /хоёр/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button