Драмын театрын их засвар дуусаж, “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийлээ

Монголын архитектурын сонгодог өв болох Улсын Драмын Эрдмийн театрыг сэргээн засварлаж фое болон их танхимыг бүрэн хэмжээнд сэргээн засварлаж дуусжээ.

1960 онд ашиглалтад орсноос хойш анх удаа ийм өргөн хүрээтэй их засвар, сэргээн засварлалтыг хийж байгаа бөгөөд цаашид барилгын бүтцийн хүчитгэлийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” сонгодог жүжиг шинэ “Анна Каренина”, шинэ бүрэлдэхүүнтэйгээр өчигдөр нээлтээ хийлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button