Монгол улсын дөрвөн бөх олимпын эрх олгох тэмцээний их шөвөгт үлдлээ

Чөлөөт болон сонгомол бөхийн олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн 2024.04.19 боллоо

Тэмцээний хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн зургаа, эмэгтэйчүүдийн зургаа, сонгомол бөхийн зургаан жингийн барилдаан болсноор Парисыг зорих 36 тамирчны нэр тодрох аж.

2024.04.19-нд эрэгтэй зургаан жингийн барилдаан болсон бөгөөд хэсгийн барилдаан өндөрлөж, олимпын эрхийн төлөө өрсөлдөх жин тус бүрийн шилдэг дөрвөн бөхийн нэр тодорлоо. Тодруулбал, 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ Киргизстаны Алмаз Уулутай, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ Хятадын Зушен Линтэй, 97 кг-д Г.Ганхуяг Ираны Амирали Азарпиратай, 125 кг-д М.Лхагвагэрэл Хятадын Денг Живейтэй олимпын эрхийн төлөө барилдана.

Тэмцээний хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 12:30 цагт, медалийн төлөөх барилдаан 19:30 цагт эхэлнэ. Бишкекээс эрхээ авч чадаагүй тамирчид ирэх сарын 9-12-нд Туркийн Истанбул хотод сүүлчийн боломжоо ашиглана. Истанбулын тэмцээнээс нэг жинд гурван эрх олгох юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button