НИТХ дах АН-ын бүлэг МАН-тай “”тохирч”” ажилладаг байсан гэв үү?

Эрх мэдэл албан тушаалд заларч явахдаа сонгогчдын эрх ашгийг уландаа дэвсэлж намынхаа журмын нөхөд, ойр дотны найзуудынхаа хүрээллийг хүртэл хувийн ашиг хонжооны төлөө арилжиж чаддаг арилсан дотортой улс төрч нэртэй увайгүй үйлдэлтэн бол АН залуу кадруудын нэг гэж хэлэгддэг Цэндийн Баатархүү юм.
Тэрээр 2 удаа дараалан Чингэлтэй дүүргээс НИТХ-д сонгогдсон ч түрийвчээ түнтийлгэж, Нийслэлд авилга, албан тушаалын наймааны хонгил үүсгээд амжсан.
Тендер, Тендерийн санхүүжилт, Албан тушаалын наймаа, Хашаа хөтөлбөр, Дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн ажилд хөндлөнгөөс оролцож царцаажуулсан гэх мэтчилэн гавихгүй үйлдлээрээ улс төрчлийн дунд далан худалч, мянгуужин гэх нэрээр алдаршсан нэгэн.
2016 онд НИТХ-д АН сөрөг хүчин болов. Нийслэлийн АН бүлгийн даргаар мань Ц.Баатархүү ажиллаж эхлэв.
АН-н кадрууд гудманд, гишүүд нь нүд үзүүрлэгдсэн байдалтай байхад, мань Ц.Баатархүү өөрийн туслах О.Есөнтөмөр, Өөрийн найз, аялдан дагалдагч нараа дэргэдээ авч НИТХ-ын төлөөлөгчийн кнопоо "мөнгөний товч" болгов.
Эдгээр он жилүүдэд МАН олонхиор асуудлыг шийдсэн ч МАН-ын дотоод фракцууд өөр хоорондоо өрсөлдөж, Хотын даргыг томилох томилгоонд оролцох НИТХ-ын АН-ын бүлгийн төлөөлөгчдийн, дарга Ц.Баатархүүгийн ханш эрс өсч, бүр сая доллар хүрсэн гэх жиг жуг яриа гарна.
Үүний нэгэн жишээ гэвэл МАН-аас НИТХ-аар НЗД-ыг шинээр томилуулах үед, АН-ын 11 төлөөлөгчөөр дэмжүүлэхийн тулд АН-ын нэгэн том улс төрч төлөөний хүнээрээ дамжуулан их хэмжээний мөнгийг НИТХ дах АН-ын бүлгийн даога Ц.Баатархүүд өгсөн гэдгийг зарим ойрынх нь эх сурвалж хэлдэг байна. (хэн хэдэн төгрөг дамжууллсныг бид зарлах болно)
НЗД-ыг шинээр томилуулах үед түүнийг АН-ын 11 төлөөлөгчөөр дэмжүүлэхийн тулд АН-ын нэгэн том улс төрч төлөөний хүнээрээ дамжуулан их хэмжээний мөнгийг НИТХ дах АН-ын бүлгийн даога Ц.Баатархүүд өгсөн гэдгийг зарим ойрынх нь эх сурвалж батладаг.
Гэтэл мань Ц.Баатархүү мөнгийг "багасгаж" хэлээд тараачихаж. Үүнээс болж нэг дүүргийн засаг дарга асан эрхэм Ц.Баатархүүтэй барилцаж авсан ч сураг гарна билээ.
Мөн үүгээр тогтохгүй 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж өвдөг шороодоод намар нь болсон НИТХ -ын сонгуульд өөрийн сонгогдож байсан тойрогруугаа АН-ын ажиллагааг саармагжуулна хэмээн овоо хэдэн төгрөг Олимпийн гүүрний урд авсан гэх яриа АН дотор эзэнгүй нисдэг гэнэ билээ.
Энэ талаар эргэж бид мэдээлэл өгөх болно.
"Би Чингэлтэйн сонгогчдын 45 хувийг баздаг" хэмээн ярьж явдаг гэх Ц.Баатархүүд эрх мэдэл өгвөл улсаа ч зарчихаад гараад явчихаж магадгүй гэж хэлэх хүмүүс байна.
Үргэлжлэл бий…
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Иргэн
14 days ago

АН-ынхан өөрсдийгөө МАН-тай тохирдог байсан гээд хуурамч шоу хийж байна. Нөгөө Америкчууд нь үүнийг заасан бололтой.

Back to top button