Монголын баримтат киноны өдрүүд эхэллээ

"Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд Монголын театрын музей "Монгол баримтат киноны өдрүүд"-ийгг зохион байгуулж байна. Энэ үеэр баримтат киноны найруулагч, зураглаач Д.Юндэндоржийн уран бүтээлийн "Баримтат киноны Юндэндорж" үзэсгэлэнгийн нээлт музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Үзэсгэлэнд баримтат киноны найруулагч, зураглаач Д.Юндэндоржийн уран бүтээлийн 40 гаруй зураг, олон улсын кино наадмаас хүртэж байсан шагналууд болон киноны уран бүтээлтэй холбоотой 50 гаруй үзмэрийг дэлгэжээ. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин кино найруулагч Г. Жигжидсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Баяраа, гавьяат багш Х.Пүрэвдагва, Олон улсын музейн зөвлөлийн тэргүүн асан, музейн ахмад ажилтан Д.Цэдмаа, Д.Юндэндоржийн гэргий Ж.Дариймаа болон үр хүүхдүүд, ЗСБНХОУ-ын Бүх холбоотын Кино урлагийн дээд сургуулийн төгсөгчид урилгаар оролцлоо. "Монгол баримтат киноны өдрүүд" энэ сарыг дуустал өдөр бүр 11:00, 13:00, 15:00 цагт Монголын зарим баримтат киног үзэгчдэд хүргэх ажээ.

\

\

 

Р. ОЮУН

Эх сурвалж www.zms.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button