Т.Тулга аваргын төлөө, Э.Дэлгэрмаа, Н.Наманбуян, Г.Ариунжаргал нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

 Өнөөдөр чөлөөт бөхийн төрлөөр манай таван тамирчин дэвжээнд гарсан. Тэднээс эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга аваргын төлөө шалгарч үлдлээ.

Манай тамирчин эхлээд Казахстаны Санзар Мухтарыг 10:0-ээр, дараа нь Камбожийн Бунна Ёныг 10:0, шөвгийн 8-д БНСУ-ын Ким Чан Суг мөн л оноогоор цэвэр ялснаар хагас шигшээд БНАСАУ-ын Ким Вон Жинийг 11:0-ээр илүүрхэж, алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав.

Т.Тулга алтын төлөө ДАШТ-ий алт (2022), Ази тивийн хошой аварга (2022, 2023) Ираны Рахман Амоузадхалитай 17:00 цагаас барилдахаар боллоо.

 Эмэгтэйчүүдийн 68 кг-д Э.Дэлгэрмаа Вьетнамын Лай Деү Тонгийг 9:0-ээр, хоёрын даваанд Энэтхэгийн Радхикаг оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Киргизийн Нурзат Нуртаевад 8:10-аар дийлдсэн. Хүрлийн төлөө Казахстаны Елина Шалигинатай барилдахаар боллоо.

 Эрэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Н.Насанбуян эхний даваанд Камбожийн Софорс Соуэнийг 14:2-оор оноогоор цэвэр ялж, дараа нь БНАСАУ-ын Хан Чён Ёнд 6:17-гоор дийлджээ. Түүний өрсөлдөгч финалд шалгарсан тул Киргизийн Бекзат Алмаз Уулутай хүрлийн төлөө барилдахаар боллоо.

 Эмэгтэйчүүдийн 76 кг-д Г.Ариунжаргал эхний даваанд Казахстаны Жамила Бакбергеновад 0:6-гааар дийлдсэн. Түүнийг ялсан тамирчин алтын төлөө шалгарснаар дагах барилдаанд Узбекистаны Светлана Окназароваг 14:2-оор илүүрхэж, хүрлийн төлөө Энэтхэгийн Кирантай барилдахаар боллоо.

Медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button