Т.Түвдэнтарваа хүрэл медалийн төлөө барилдана

БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын 19 дүгээр наадмын жиүжицү бөхийн өрсөлдөөн эхэллээ. Өнөөдөр Монголын зургаан бөх хүч үзсэнээс эрэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Т.Түвдэнтарваа хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр эхний даваанд Саудын Араб, дараа нь Тайландын бөхийг ялсан бөгөөд шөвгийн наймд АНУЭУ-ын тамирчин Алсувади Мухаммедэд ялагдлаа. Улмаар дагах барилдаанд АНЭУ-ын бөх Яабрыг ялснаар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр боллоо.

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button