Баасан, 2017 оны 12 сарын 15
Ажлын ачаалал ихсэнэ. Урьдчилан таамаглаагүй нөхцөл үүснэ. Энэ нь гэрийн цахилгаан хэрэгслийн эвдрэлээс эхлээд ажил албан дээр нэгэнт дууссан ажил буцах, эсхүл төлөвлөгөө өөрчлөгдөх гээд юу ч байж болно. Тэр болгонд сандарч бухимдалгүй, хувь тавилангийн шалгуур гэж үзэж, нэр төртэй давж гар.
Бямба, 2017 оны 12 сарын 16
Амралтын өдөр тул алжаалаа бүрэн тайлахыг хичээ. Аялал зугаалгаар явбал алдагдсан эрч хүч хялбар нөхөгдөнө. Мэдээлэл солилцох, шинэ зүйлийг мэдэж авах, өнгөрсөн амьдралаа эргэж цэгнэх нь танд ирээдүйд зөв алхам хийх боломжийг олгоно. Сайтар амарч авахыг хичээ.
Ням, 2017 оны 12 сарын 17
Дээд хүчнээс тэмдэг үзүүлэх өдөр. Өнөөдөр таны хийж байгаа бүхэн бурханы хүсэл зориг гэхэд болно. Мацаг барих, эрүүл мэндийн арга засал хийж эхлэхэд ээлтэй. Ойлгомжгүй зүйлийн мөн чанарт нэвтрэхийг эрмэлзвэл санасандаа хүрнэ.
Даваа, 2017 оны 12 сарын 18
Бүх чухал ажлаа өдрийн 11 цагаас өмнө дуусга. Үүнээс хойш аз сорьсон алхам бүү хий. Ялангуяа санхүүгийн асуудалд хянуур, болгоомжтой байхгүй бол эвгүй байдалд орж магад. Өдөр тутмын ажилдаа илүү их чармайлт гарга.
Мягмар, 2017 оны 12 сарын 19
Гэрээ хэлцэл байгуулах, худалдаа арилжаа эрхлэх, шинэ эд зүйл худалдан авахад тохиромжтой. Харьцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл туршлага солилцох аялалд явах, шинэ мэдлэг мэргэжил эзэмшихэд ээлтэй. Бусдад муу санах, шүүмжлэх нь танд гай болно.
Лхагва, 2017 оны 12 сарын 20
Ухаалаг даруу байх нь амжилтанд хүрэх үндэс болно. Бусдын өдөөн хатгалга, элдэв явуулгад битгий авт. Танд таагүй ханддаг хүн ажлын эмх цэгцийг алдуулах, сэтгэл санааг үймүүлэх зорилготой байна. Тиймээс гадны нөлөөнд автахгүй байх нь чухал. Гэр бүлдээ анхаарах шаардлага гарна. Санхүүгийн байдал сайжирна.
Пүрэв, 2017 оны 12 сарын 21
Хянуур байх өдөр. Идэвх санаачлага үр дүн муутай байна. Бүтмээр санагдсан зүйл бодит байдал дээр саад бэрхшээлтэй тулгарна. Элдэв явуулга, хэл аманд бүү оролц. Сэтгэл санаагаа түвшин байлгахад анхаар.
Баасан, 2017 оны 12 сарын 22
Шинэ шинэлэг бүхэн дэмжигдэх өдөр. Аялал жуулчлалаар буюу албан томилолтоор явбал олз омогтой. Амьдралыг гэрэл гэгээтэйгээр харж сэтгэлээ сэргээ. Сайхан сэтгэгдэл төрүүлсэн учрал, хүмүүсийг талархан дурс. Шинэ мэдлэг боловсрол эзэмшихэд таатай.
Бямба, 2017 оны 12 сарын 23
Хүнд хэцүү өдөр. Чухал арга хэмжээ зохион байгуулах, шинээр ажил төрөл эхлэх, аян замд гарахад муу. Өдрийг хамгийн энгийн ажлаас эхлэ. Шударга бус найз нөхөд, хамтран ажиллагсдаас харилцаа холбоогоо таслахад, өр төлбөрийг барагдуулахад сайн өдөр.
Ням, 2017 оны 12 сарын 24
Амралтын энэ өдөр ямар нэгэн чухал ажил товлосон бол 13 цагаас өмнө амжуул, учир нь үдээс хойш гараг эрхсийн сөрөг нөлөө нэмэгдэж, сэтгэл санаа тавгүйтэнэ. Буруу төсөөлөлд автах, алдах магадлал ихсэнэ. Үнэт эдлэл, чулуун гоёл авахад ээлтэй.