Бямба, 2017 оны 12 сарын 16
Бодол санаагаа цэгцпэн, сэтгэл санаагаа ариусгахад тохиромжтой. Шийдвэр гаргахаас зайлсхий, сайн нягтлалгүй элдвийг бүү амла. Худал хэлэх, хов ярих, хэрүүл маргаан дэгдээх муу. Өнөөдөр аливаа үгний энерги ихсэх тул хэнд, юу ярихаа сайтар нягтал.
Ням, 2017 оны 12 сарын 17
Худалдаа наймаа, санхүүгийн аливаа ажиллагаа амжилттай. Шинэ мэдлэг чадвар эзэмшвэл ирээдүйд ашгаа өгнө. Өнөөдөр шинэ хүнтэй танилцах, хамтран ажиллах нь таагүй. Засвар үйлчилгээг эхлэх, нүүдэл суудал хийхэд сайн. Бодлогогүй үйлдэл хийвэл ажлыг нураана.
Даваа, 2017 оны 12 сарын 18
Амьдралын дотоод утга учир, мөн чанарын хайгуулын өдөр. Оюунлаг ариусалд сайн. Та ялдам зөөлөн байж чадвал хүндрэлтэй асуудлыг бусдын хүчээр шийдвэрлэнэ. Нууц мэдлэг олж авахыг хүсвэл санаснаар болно.
Мягмар, 2017 оны 12 сарын 19
Таагүй өдөр. Та хийхээр төлөвлөсөн зүйлээ тодорхой шалтгааны улмаас хийж чадахгүй. Юуг ч төлөвлөлгүй урсгалаар нь орхи. Алдаа оноогоо цэгнэхэд сайн. Худлаа ярих, дэмий чалчихаас зайлсхий. Цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа болгоомжтой бай.
Лхагва, 2017 оны 12 сарын 20
Хувь тавилангийн шалгуур тулгарах өдөр. Хэрэвтанд шийдэлгүй орхисон асуудал байдаг бол өнөөдөр эргэн сөхөгдөнө. Та дахин ийм байдалд орохгүйн тулд асуудлыг зөв шийдвэрлэ. Чухал ажлыг үдээс хойш товло.
Пүрэв, 2017 оны 12 сарын 21
Ууч энэрэнгүй байх өдөр. Бусдад хандаж буй хандлагаар ажил төрлийн амжилт тодорхойлогдоно. Өдрийн үр нь амьдралын мөн чанарт нэвтрэхэд амгаланг, бясалгахуйг сонгодгоороо онцлог юм.
Баасан, 2017 оны 12 сарын 22
Нөхцөл байдалд захирагдан хийгдэх ажил амжилт олно. Харьцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ найз нөхөдтэй болоход ээлтэй. Хариуцлагатай ажил бусдын буруугаас нурж болзошгүй. Алдахгүй байхыг хүсвэл зөн билгээ дага.
Бямба, 2017 оны 12 сарын 23
Хүнд өдөр тул сэтгэл санаагаа түвшин байлга. Хэрвээ танд шийдвэрлэж чадахгүй хүнд асуудал байгаа бол шийдвэрлэх арга зам заавал олдоно. Залхуурахаас зайлсхий. Хоол хүнсэндээ анхаарахгүй бол хордлого авах магадлалтай. Үдшийг гэр бүлдээ өнгөрөө. Өчүүхэн зүйлд уурлан бухимдах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий.
Ням, 2017 оны 12 сарын 24
Энергийн хувьд хүчтэй өдөр. Гэхдээ энэ нь шинэ ажил, хамтын ажиллагаатай холбоотой. Худалдаа наймаа ашиг орлоготой. Хэрүүл маргаанаас зайлсхий. Олон хүнтэй газар явбал хянуур бай.