Валютын ханшаа барьж чадаагүй Монголбанкны ерөнхийлөгч та саналаараа огцорвол яасан юм бэ
Ам.долларын ханш өнгөрөгч өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж 1830 төгрөгтэй тэнцэж ирлээ. Өнгөрсөн зунаас эхэлсэн ам.долларын ханшийн өсөлт сүүлийн хэдэн сарын турш аажим аажмаар өсөж буурсаар нэг л мэдэхэд түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрчихлээ. Ам.долларын ханшийн өсөлтөд хамгийн их дарлуулж буй нь мэдээж энгийн ард иргэд. Сардаа 400000-600000 төгрөгийн дундаж цалинтай иргэдийн хувьд хамгийн хүнд тусах нь хэнд ч ойлгомжтой. Нэг л өглөө сэрэхэд талх, гурилынх   үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн байх нь энүүхэнд болжээ. Тиймээс өдөр бүр валютын ханшийн мэдээ харж санаа зовнин амьдарч байна.

Гэтэл валютын ханшийн өсөлтийг харж ажиглаж, барьж тогтворжуулах ёстой Төвбанкныхан болоод ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдрийг хүртэл үнэндээ ямар ч арга хэмжээ авсангүй. Дуугүй л харж суусаар өнөөдөртэй золголоо. Долоон хоног бүр зохион байгуулдаг гадаад валютын дуудлага худалдаанаас өөр зүйл хийгээгүй юм. Гэвч валютынхаа ханшийг барьж чадалгүй иргэдийн нуруунд хүнд ачаа үүрүүлэх болсон Н.Золжаргал ерөнхийлөгчид шаардлага тавьж арга хэмжээ авах талаар эрх баригчдын зүгээс ганц  ч үг унагасангүй. Харин ч бүр магтан сайшаах янзтай байна.

Харин энэ долоо хоногийн эхээр УИХ-дахь бие даагчдын бүлгийхэн Монголбанкны ерөнхийлөгчийг муу ажилласан хэмээн үзэж огцруулах хуулийн төсөл өргөн бариад байгаа билээ. Энэ асуудал байнгын хороогоор хэлэлцэгдээд дараа нь УИХ-ын нэгдсэн чуулганаар орж байж эцсийн шийдвэр гарна. Эрх баригчид хамгаалах байр суурьтай байх  нь ойлгомжтой. Тэгэхээр өөрийн хийх ёстой үндсэн чиг үүргийнхээ ажлыг хангалтгүй гүйцэтгэж, Монгол улсын эдийн засгийн байдлыг туйлын хүнд нөхцөл байдалд оруулсанаа хүлээн зөвшөөрч Н.Золжаргал ерөнхийлөгч өөрөө огцрох нь зүйтэй болов уу.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг байнгын өсөлттэй гарч байна хэмээн мэдээлдэг байсан ч өдгөө эдийн засгийн хямралын хар сүүдэр албан байгууллага, айл өрх бүрт тусаад эхэлжээ. Эхнээсээ жижиг дунд гэхгүй томоохон компаниуд санхүүгийн хямралаас үүдсэн дампуурлаа зарлаж байна. Энэ нөгөө таны яриад байсан эдийн засгийн өсөлт үү хэмээн төвбанкны ерөнхийлөгч ноён Н.Золжаргал танаас асуумаар байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zoljargal 2014-05-28 00:56:36
    ТЭНЭГ, ТОМ ХОДООДТОЙ ХҮНИЙГ МОНГОЛ БАНКНЫ ДАРГААР ТАВЬДАГ ЮМ. БИ ИДЭЖ УУЖ ЦАДААГҮЙ БАЙНА. ТА НАР ЧАДДАГ ЮМ БОЛ ХАЛЧИХГҮЙ ЮУ .... ха ха ха
  • zochin 2014-05-24 03:34:30
    Purevdorj mini baisanch boloosoi.
  • zz 2014-05-23 15:55:48
    ene zasgiin gazar buuh heregtei.zarim oron tsalingiin hemjee.tsagiin tarifaa buulgaj uniin usultuus sergiilj bhad ene malnuud zah zeeliin jam ch gh shig uursduu hiih estoi ajil hyanaltaa aldchihaad odoo baahan uhaantai tsarailsan
  • ARD 2014-05-23 13:19:27
    Энэ доор байгаа золжаргалын хөлсний бичээч нар утсан хүүхэлдэйнүүд болиоод өгөөч ээ. Долларын ханш ямар ч хяналтгүй болж тэрнийг дагаад бүх юмны үнэ өсчихөөд байна. Таны авдаг цалин тэтгэврийн 1000 төргөгний 400 –нь салхинд хийсчихээд байхад бас ичихгүй и
  • зочин 2014-05-23 11:37:24
    ХАРИУЦЛАГА БИШЭЭ ТЭНЭГ ТЭМҮҮЖИНТЭЙ НЬ ХАМТ ШОРОНД НЬ НАСААР НЬ ХОРЬ
  • санаа 2014-05-23 08:48:46
    Хүмүүсээ эх орондоо хөрөнгө ..мөнгө байршуулаачээ, швэдэд данстай бүх мөнгөтэй монгол хүн мөнгө эх орондоо байлгадаг бол бидний монгол валютийн хомсдолд орохгүй. ,
  • Mongoliin hurungiin birj 2014-05-23 07:27:51
    Birjiin odoo bgaa hulduu baidal ene hunees shuud hamaaraltai
  • зочин  2014-05-23 06:56:23
    золжаргал бол сайн эдийн засагч цаг уе нь эвгуй таарч 1990оны хун хумуужил нь алга болжээ тээвэр хогжлийн банк гэж ажилладагуй банкаар монго угаах ажилд нь хутгалдаад тов банкний хуучин адилтаны хуухэдууд торийн монгоор ингэж ард иргэдээр ч тголож болохгу
  • J 2014-05-23 06:35:48
    Durak Altankhuyag odoo hamag buruug Zoljargald tohoj tug tahij hariutslagaas multarna.
  • Zochin 2014-05-23 06:12:54
    Hariutslaga tootsoochee, ene uls chn urund idegdej utund barigdlaa sh de, amidral ulam dordsoor, hursh 2 n huchirhegjeed l bdag, manaih amidral doroitsoor doroitsoor emgenel
  • BTH 2014-05-23 05:48:47
    dunhdaj dabhragiin bid huurhii
  • зочин 2014-05-23 05:14:47
    бүх улс орон өөрийн орний мөнгүний ханшаа бариж зохицуулж байдаг хятад солонгос орос гэх мэт төрөөс зохицуулж байдаг манай улс шиг төгрөгний ханшаа хамгаалдаггүй сул чөлөөтэй байдаг улс байхгүй гэж бодож байна
  • gh 2014-05-23 04:43:19
    ene hudlaa yarisan neher hurdan zail aa. Hen ch tend suuj baisan yalgaagui ym baina ene nehriin orond.
  • gh 2014-05-23 04:43:19
    ene hudlaa yarisan neher hurdan zail aa. Hen ch tend suuj baisan yalgaagui ym baina ene nehriin orond.
  • hehe 2014-05-23 04:05:36
    76 ajilaa. Hiij chadahguigaas bolj bgaan shd
  • zotcin 2014-05-23 02:47:15
    mongol bank $ hebeldeggui tul hentc baisan yatcij tcadahgui harin nootcond baigaa $ oo amia bodood gobj bolohgui shuu zoloo
  • уншигч 2014-05-23 01:27:38
    сансартуяа аа, мэдрэл зүгээр үү? наад золжаргалын орнод чамайг томилъё, тэгээд долларын ханш буухыг харъя. наад хүнээс чинь хамаарахгүй ээ, зах зээл гэдэг чниь ганц нэг хүнээс тэр тусмаа долларын ханш монголын банкны дарга байтугайгаас хамаарахгүй. харин
  • gJ; 2014-05-23 01:15:40
    ХАРИН Ч ВАЛЮТЫН ХАНШИЙГ ЗОХИОМЛООР БАРИХ ГЭЖ УЛСЫН АЛТ ВАЛЮТЫН НӨӨЦИЙГ САОХИНД ХИЙСГЭСНИЙ НЬ ТӨЛӨӨ ЭНЭ НӨХӨРТЭЙ ХАРИУЦЛАГА ЯРИХ ЁСТОЙ!!!