Оюутнуудыг халамжийн биш тэтгэмжийн хэлбэрт оруулъя
Хэдэн жилийн өмнөөс оюутнуудад сар бүр тэтгэлэг өгдөг боллоо. Эхлээд ч хавтгайд нь өгдөг байв. Эргээд харсан чинь захын өмд, гуталны наймаачид, баар цэнгээний газруудыг нэлээд тэтгээд байгаа нь ажиглагдаж.

Ингээд л оюутнуудад мөнгө өгөх нь зөв, буруу гэсэн маргаан гараад өдийг хүрч байна. Голч дүнгээр нь тооцож олгодог болгохоор болоод байгаа нь бүр ч муу үр дүнд хүргэж болох юм.

Тухайлбал, их, дээд сургуулийнх нь ихэнхийг бүрдүүлдэг хувийн салбар оюутнуудаа алдахгүйн тулд чанаргүй дүн тавиад эхэлбэл яах вэ. Угаас эрдэм биш дүнгийн төлөө хөөцөлддөг гараад хаана ажиллах нь мэдэгддэггүй олон оюутанд энэ таалагдана. Тэтгэлэг аваад онц сурах нь байна. Бодохоос аймар юм.

Дээр нь энэ мөнгө байх ёстой эсэх нь байнга маргаан дагуулна. Байхгүй болгох гэхээр нүдний шилтэй хэдэн оюутан зурагтаар хэрэгтэй гэж яриад л эргүүлчихнэ. Тэгж байтал баар, цэнгээний газрын гаднах байдлын нэг сурвалжлага гаргаад л бүх юм энэ тэтгэлгээс болсон мэт ойлгуулчихна.

Ер нь бол “ой мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай” л байдаг хорвоо шүү дээ. Тэтгэлэгтэй, тэтгэлэггүй хэдэн архинд дуртай оюутан хаанаас ч олдоно. Бүр сүүлдээ “Эхчүүдийн одонгийн мөнгийг хасч байхаар бидний тэтгэлгийг хас” гээд МОХ-ны хэдэн залуус сагаж байх юм.

Тэд оюутнуудын эрх ашгийг хамгаалах байгууллага байтал улстөржсөн увайгүй юм ярьдаг болоод угаасаа удсан. Эргээд тэтгэлэг рүүгээ ороход ингэж хавтгайд нь халамжилж байхаар энэ төсөв мөнгөөр тэтгэлгийн сан байгуулчихвал ямар вэ, айн.

Онц сурдаг оюутнууд болоод зохих сургалтын шаардлагыг хангасан амьжиргааны боломж дорой оюутнууд нь төлбөрөөсчөлөөлөгддөгбайг. Европын ихэнх орнуудын их, дээд сургуулийн төлбөр маш өндөр. Гэвч тэнд оюутны тэтгэлэгт хөтөлбөр их, үр дүнтэй байдаг болохоор сургуульд мөнгө өгдөг оюутан бараг байдаггүй юм гэнэлээ.

Үр дүнд нь дандаа сурлагатай оюутнуудтай. Үнэхээр л мөнгө нь багтаж ядаад сурмаар, уумаар байгаагуудад нь ч маш өндөр сургалтын төлбөрөөрөө үйлчлээд улс мөнгөө олсон нь дээр шүү дээ.

Нийслэл таймс
Ж.Баяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-01-10 03:18:56
    îþóòíû õîëáîîíûõîí áîëüæ ¿ç òà íàð îþóòíóóäûí ºìíººñ óâàéã¿é øèéäâýðèéã ãàðãàõàà áîëü...
    202.179.20.64
    Мэдэгдсэн Хариулах
  • bi..... 2015-01-09 08:44:38
    oyutan bur amidraliin bolomjtoi bish shuu dee. Sagaj bgaa hegen bhad tuugeer buten sariin heregtseegee hangah gej hurch yadaj yavaa ni 99.9 huvi ni bgaa shuu ...
    202.179.11.62
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-09 08:13:32
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.131
    Мэдэгдсэн Хариулах