Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгуулав
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2015 оны анхны хуралдаан боллоо. Хуралдаанаар “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцлээ. Асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Энхтөр танилцууллаа.

Иргэд төсвийн мөнгийг дэмий зүйлд зарцуулж байна, хяналтгүй байна гэх зэргээр шүүмжилдэг. Харин одоо аль байгууллага төсвийн мөнгийг юунд зарцуулсан талаар Шилэн дансны тухай хуулийн дагуу Шилэн дансны нэгдсэн цахим хуудаснаас мэдээлэл авах боломжтой боллоо. Нийслэлийн хэмжээнд хуулийн хэрэгжилтийг Нийслэлийн Дотоод аудитын алба хянах бөгөөд нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас бэлтгэл ажил, хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Нийслэлийн хэмжээнд Шилэн дансны хуулийг хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана. Харин хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж буй Нийслэлийн Дотоод аудитын алба дүн мэдээгээ сар, улирал бүр нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулж байх үүрэг өглөө.

Нийслэлийн Засаг дарга Энэ хуулийн хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын зүгээс онцгой анхаарал хандуулж ажиллана. Хуулийг хэрэгжүүлээгүй албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаа дахин мэдэгдэж байна. Харин иргэд төсвийн зарцуулалтад зөвхөн таамаг дэвшүүлж, улс төрийн нөлөөллөөр хандахаас илүүтэйгээр шилэн дансны нэгдсэн цахим хуудаснаас санхүүгийн мэдээлээ авч байх хэрэгтэй” гэдгийг онцлон хэллээ.
Г.Аянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-09 06:19:32
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.131
    Мэдэгдсэн Хариулах