Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагаас Нийслэл дүүргийн ИТХ-ын дарга нарын ээлжит уулзалт зөвлөлгөөн  Багахангай дүүрэгт болно. Уулзалтаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулга, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт өөрчлөх үйл ажиллагааны журам”-ын талаар мэдээлэл солилцоно.

10:00 цагаас Монгол Үндэсний ардчилсан нам байгуулагдсаны найман жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Үндэстний өгүүлэмж” гар бүтээлийн уралдаан Монголын хүүхдийн урлан бүтээх төвд  нээлтээ хийнэ.

10:00 цагаас  Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураалтыг иргэдэд хүндрэлгүй, нэг цонхоор, онлайнаар зохион байгуулдаг болохоор Нийслэлийн мэдээллийн технологийн газраас боловсруулсан шинэ системийн нээлт Хангарьд ордны 14 давхарт болно.

11:00-14:30  цагийн хооронд Байгаль орчны чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдэд зориулсан  "Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах арга туршлагаас хуваалцах уулзалт, сургалт"   Хэвлэлийн хүрээлэнд болно.

МН мэдээллийн төвд
11.00   Хөгжлийн бэрх­шээлтэй  иргэдийн байгууллагуудын үндэсний холбооноос нийтийн тээврийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.

12.00  Сагсан бөмбөгийн “Хасын хүлгүүд” клубээс АНУ­-ын “Eagles” багтай хийх халз тоглолтынхоо талаар мэдээлэл хийнэ.
 
 П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.