Парист сэтгүүлчид жагслаа
Францын “Charlie Heb do” сэтгүүлийн байр луу  зэвсэглэсэн этгээдүүдэд халдаж 10 сэтгүүлчийн амь насыг хохироосон хэрэг гарсны дараа  Франц төдийгүй европт эсэргүүцлийн жагсаал болж байгаа билээ.  Өчигдөр Лондон хотноо эсэргүүцлийн жагсаал болж, амь үрэгдэгсдийн төлөө эмгэнэн чимээгүй зогсож хүндэтгэл үзүүлсэн. Тэгвэл Парис  хотод сэтгүүлчид жагсаал зохион байгуулсан байна. Уг жагсаалд 24 мянга гаруй хүн оролцжээ.

Жагсагчид Эйфелийн цамхгийн өмнө гартаа хэвлэлийн эрх чөлөөг бэлгэдсэн үзэг болон “Би Чарлье байна” гэж бичсэн лоозон барьцгаажээ. Хэсэг жагсагч Засгийн газрын ордны өмнө “Ерөнхийлөгчөө дүрвэгсдийн асуудалд анхаарлаа хандуул” хэмээн гартаа лаа барьцгаан жагсжээ. Тэд үзэг бус лаа барьсан шалтгаанаа “Лаа түймэр дэгдээхийг хүсэхгүй байна. Лаа лаа л байх ёстой” гэжээ.

Ерөнхийлөгч Франсуа Олланд аюулгүй байдлын үүднээс жагсагчдыг тарахыг уриалсан байна. Түүнчлэн Францын цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бөгөөд лалын шашинтнууд олноор амьдардаг бүс нутгуудад хамгаалалтад гарчээ.

Халдлагад өртсөн “Charlie Heb do” сэтгүүл 1969 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд шог зураг, элэглэсэн нийтлэл гаргадаг юм байна. Тус сэтгүүлийнхэн өмнө нь хэд хэдэн удаа халдлагад өртөж байжээ. Тодруулбал 2006 онд тус сэтгүүл Данийн сонинд Аллахын элч Мухаммедийн хошин зургийг нийтэлснээс болж Францын ислам шашинтнуудын дургүйцлийг хүргэж, халдлага хүчирхийллийн бай болж байсан юм. Түүнчлэн 2011 онд Мухаммедийн зургийг сэтгүүлийнхээ нүүрэнд тавьсны дараа мөн л халдлагад өртөж, редакцийн байранд нь бөмбөг дэлбэрч байсан аж.
 
Тэгвэл сэтгүүлийнхэн энэ долоо хоногийн дугаартаа  “2022 онд муслимууд Францын засгийн эрхэнд гарах нь” номыг бичсэн зохиолч Мишель Оллеллебекийг оруулаад байсан аж. Харин энэ нь исламын шашинтнуудын эгдүүцлийг хүргэж, дахин террорист халдлага хийх шалтаг болсон хэмээн албаны хүмүүс таамаглаж байгаа аж.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • boldoo 2015-01-10 00:04:57
    Европуудын дээрлэхүү зан 4 тэрбум хүн шүтддэг шашинг нь доромжлоод байвал ийм юм болно доо.
    124.158.107.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Лал 2015-01-09 16:56:07
    Улс орноороо дүүрэн лалуудтай,шашин номыг нь доромжлоод байвал тэгдэг юм.
    122.201.21.172
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-09 03:24:24
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.131
    Мэдэгдсэн Хариулах