Гунангийн эвэр  битгий хэл хорз архи ч хөлдөхөө байжээ
Монголчууд бид төв Азийн энэ өндөрлөгт жилийн дөрвөн улиралд цаг үеэ даган нүүдэллэж, олон мянган жилийн туршид байгальтай зохицон амьдарч ирсэн ард түмэн билээ. Тиймдээ ч цаг агаарын байдлыг орчин үеийн мэдээллийн технологиос гадна олон юмс үзэгдлээр шинжиж амьдрал ахуйгаа зохицуулсаар ирсэн юм. Өвлийн ид хүйтнээс ердийн дулаан болох тэр хугацааг есөн есийн 81 хоногоор тооцоолж, хэлц үг гарган хойч үедээ сургаж ирсэн нь нүүдэлчин амьдралын өвөрмөц төрх яах аргагүй мөн билээ.
 
Энэ өвлийн тухайд энэхүү хэлцийн агуулга жаахан гажаад байх шиг. Бидний мэдэх хорз архи хөлддөг хоёр есийн хүйтэн өчигдөр дуусч өнөөдөр гурван есийн хүйтэн эхэлж байна. Гэтэл нийслэлд л гэхэд хэдэн өдөр дараалан өдөртөө хасах тав, зургаан хэмээс дээш хүйтрэхгүй гэнэ. Энэ байдлаар бол гурван есөд гунан үхрийн эвэр байтугай хорз архи ч хөлдөхгүй нь.
 
Цаг цагаараа байхгүй болсны буруутан мэдээж хүн төрлөхтөн. Олон улсын цаг уурын шинжээчдийн мэдээлж буйгаар дэлхий даяараа энэ өвөл өмнөхөөсөө дулаан байгаа гэнэ. Далайгаас хол хуурай цаг  агаартай Монголын хувьд дулааралд хамгийн их өртдөг газар. Тиймээс ч өвөл нь өвлөөрөө байгаагүйн хор уршгийг хамгийн их амсч мэдэх юм. Ханиад, томууны дэгдэлтээс эхлээд л бид хохирогч гэсэн үг. Харамсалтай нь дэлхийн дулааралд манайх шиг хөгжиж буй орны үзүүлж буй нөлөө бага. Цаг агаарыг дулааруулж буй хүлэмжийн хийг дэлхийд өндөр хөгжилтэй, үйлдвэрлэгч хэдхэн орон гол нөлөө үзүүлдэг ажээ. Тиймээс эдгээр орнуудыг дэлхийн дулаарлын эсрэг эрчимтэй арга хэмжээ авахыг шаардсан хөдөлгөөнүүд хаа сайгүй идэвхтэй өрнөх болсон байна.
 
Зууны мэдээ
Ө.Батхүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-09 03:26:55
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.131
    Мэдэгдсэн Хариулах