Гол хөлдөөгүй байгааг анхаарах хэрэгтэй
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын чиглэлийн ахлах байцаагч, хошууч С.Эрдэнэбаяраас улсын хэмжээнд гарч байгаа аюул, ослын талаар тодрууллаа.

-Өнгөрсөн онд хэчнээн удаагийн гал түймэр гарав. Ер нь гал түймрийн гаралт яагаад буурахгүй байгаа юм бол ?

-Өнгөрсөн 2014 онд 3083 удаагийн объектийн гал түймэр гарсан. Харин энэ он гарсаар  нэгдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар 275  объектийн гал түймэр гарсан байгаа. Энэ нь өнгөрсөн 2014 оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 0.8 хувиар өссөн гэсэн үг. Энэ нь нийслэлийн нутаг дэвсгэр дээрх бүтээн байгуулалт барилга байгууламж их болж буй болоод хүн амын суурьшилтай холбоотойгоор гал түймрийн тоо өсөөд байгаа юм.
-Гал түймэр гарах гол шалтгаан нөхцөл нь юу байдаг юм бэ?

-Ихэнх гал түймрийн шалтгаан нөхцөл нь цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй, цахилгааны ашиглалтын дүрэм зөрчсөн зэрэг нь нийт гал түймрийн 40 орчим хувийг эзэлдэг. Түүнчлэн иргэдийн санамсар болгоомжгүй буруу­тай үйл ажиллагаанаас болж гарч байгаа нь 60 орчим хувь нь байдаг. Ихэвчлэн санам­сар болгоомжгүй байд­лаа­саа болж эвдрэл, гэмтэлтэй зуух ашигласан, цахилгааны ачааллыг хэтрүүлэн ашиглах, ил задгай асгасан гал зэрэг нь үлдсэн хувийг эзэлдэг.

-Ерөнхий боловсролын сур­гуулийн амралттай хол­боо­той­гоор гал түймэрт хүү­хэд өртөх тохиолдол хэр гардаг вэ?

-Ойрын үед бага насны хүүхэд гэртээ байж байгаад гал түймэрт өртсөн тохиолдол гараагүй байна. Харин он гарсаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо буюу “Буянт-Ухаа” хорооллын 718 дугаар байранд оршин суух айлд хэрэглээний газ дэлбэрсэн хэрэг гарсан.  Дэлбэрэлтийн улмаас 30-33 насны гурван хүний нүүр, хүзүү түлэгдэж нийслэлийн Түргэн тусламжийн төвд хүргэдсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс газ дэлбэрсэн шалтгаан буюу иргэдийн эрүүл мэндэд, эд хогшилд хохирол учруулсан шалтгааныг шалгаж байгаа. Яг одоо сургуулийн хүүхдүүдийн амралт эхэлчихсэн байгаа. Тиймээс эцэг, эхчүүд байшин, орон сууц, монгол гэртээ бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүйгээр орхихгүй байх шаардлагатай. Ялангуяа гэрт нь цоожлохгүй бахыг анхааруулмаар байна. Түүнчлэн зориулалтын бус цахилгаан хэрэгсэлийг ашиглахгүй байхыг НОБГ-аас нийт иргэддээ сэрэмжлүүлж байна.

-Сурагчдын урт хугацааны армалттай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулиудад гар түймрээс сэрэмжлүүлэх талаар мэдээ мэдээллийг хүргэх ажил хийгддэг үү?

-Өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулийн амралтын үеэр бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ цоожилсоноос болж обьектийн гал түймэр гарч хүүхдүүд амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гарсан. Тиймээс энэ онд НОБГ-ын даргын албан тоотыг нийслэлийн боловсролын бай­гууллагуудад хүргүүлсэн. Ту­хайлбал, шинэ жил болж бай­гаатай холбоотойгоор али­­ваа арга хэмжээг тэмдэг­лэх­тэй холбогдуулаад ту­хайн сургуулийн барилга бай­гууламжийн, ашиглаж буй ца­хилгаан хэрэгслүүдийн аюул­гүй байдлын хангуулахаар ал­бан тоот хүргүүлсэн. Түүнч­лэн хүүхдийн амралттай холбогдуулан зөвлөмжүүдийг явуулсан. Ер нь манайхаас энэ талын ажлыг тогтмол зохион байгуулдаг.

-Иргэд сүүлийн үед бөөнөө­рөө гол дээр очиж харзны усанд орох нь ихэссэн. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн дуудлага танай байгууллагад ирж байна уу?

-Иргэд харзны усанд орох гэж яваад хохирлоо гэсэн дуудлага одоогоор манайд ирээгүй байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар гол мөрнүүд бүрэн хөлдөөгүй байдалтай байгаа. Тиймээс иргэд харзны усанд орох, хөдөө орон нутаг руу явахдаа гарамгүй газраар явахгүй байхыг анхааруулж байна. Учир нь гол бүрэн хөлдөөгүй байгаа учир цөмөрч иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирохыг үгүйсгэхгүй.
 
Монголын мэдээ
Ж.Отгон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-09 03:29:29
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.131
    Мэдэгдсэн Хариулах