Банкны хууль бус шимтгэлийг арилгана гэж найдаж байна Т.Аюурсайхан дарга аа
Аль ч банкаар үйлчлүүлэхэд янз бүрийн шимтгэл авах нь бий. Тэртусмаа аливаа зээл авахад шимтгэл хураамж авдгийг иргэд ихээхэн дургүйцэж байгаа. Тиймээс ч энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гаргасан. Энэ дагуу тус газраас арилжааны банкуудад шалгалт хийж шимтгэл нэрээр иргэдийн мөнгийг завшиж, ашиг олж байсан гэдгийг тогтоосон. Харин банкнуудын зүгээс зээл олгоход гарсан зардал хэмээн тайлбарлаж, хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Тийм учраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкуудыг шүүхэд өгч үнэнийг дэнслүүлэх хүсэлтээ гаргасан юм. Энэ байдалд эгдүүцсэн арилжааны банкууд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, ШӨХТГ-ыг хариуцагчаар татсан нь олны анхаарлын төвд орсон. Өөрөөр хэлбэл, шалгаж зөрчил илрүүлсэн газар нь хариуцагч болж, Шударга өрсөлдөөний тухай хууль зөрчсөн банкууд нэхэмжлэл гаргаж  гоморхов.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Капитрон”, “Ариг”, “Чингис хаан”, “Улаанбаатар хотын банк”, “Капитал”, “Хас”, “Худалдаа хөгжлийн банк” зэрэг нэр бүхий есөн банк шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Ингэхдээ  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох “2014 оны тавдугаар сарын 30-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” дүгнэлт, тоот албан шаардлагыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэл гаргажээ. Тэгвэл уг нэхэмжлэлийг  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцсэн байна. Гэвч банкуудын нэхэмжлэлийг хүчингүй болгосон. Энэ нь шударга хэмээн иргэд ч ихээхэн дэмжиж байлаа.

 Иймээс улсын байцаагчийн дүгнэлт, бичсэний улмаас дээрх зөрчлийг арилгуулахаар зээлийн хураамж, шимтгэлүүдийг давхардуулан авахгүй байх, зээл олгосны шимтгэлийг гарч буй бодит зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох, зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаарх мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх гэсэн албан шаардлага тавьсныг шүүх үндэслэлтэй, банкуудын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна гэж үзээд ийн шийдвэрлэсэн байна. Энгийнээр тайлбарлавал, ШӨХТГ-ын гаргасан тайлбар биелэлээ олж, харин арилжааны банкуудын гаргасан зөрчил үнэний ортой болж таарлаа. Тэгэхээр арилжааны банкууд иргэдээс шимтгэл нэрээр авч байсан мөнгийг эргүүлж өгнө гэсэн үг.

Энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад, “Шүүхийн тогтоолоо хүлээж аваагүй байна. Уг тогтоолд юу бичигдсэнийг мэдэхгүй байгаа болохоор урьдчилан мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Харин ШӨХТГ-ын дарга асан О.Магнайгаас “Та ажиллаж байх үедээ арилжааны банкуудтай холбоотой зөрчлийг илрүүлж, шүүхэд хандсан. Тэгэхлээр энэ асуудал цаашдаа яаж үргэлжлэх бол” гэж асуухад, “Ажлаа өгсөн болохоор мэдэхгүй байна. Үргэлжлүүлээд шийдүүлэх байх” гэсэн хариу өглөө. Тэгэхээр шинээр сонгогдсон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайханг О.Магнайгийн хийж хэрэгжүүлсэн энэ ажлыг марталгүй үргэлжлүүлэхийг олон хүн хүсэж байна.
 
Гэхдээ алдсан хүн арван тамтай гэдэг шиг арилжааны банкууд давж заалдах тухай мэдээлэл бий. Гэхдээ эх сурвалжаас тодруулахад одоогоор дараагийн шатны шүүхэд хандах эсэх нь тодорхойгүй байна. 
 
Арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо үйл ажиллагааны зардал хэмээн нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдэг нь тодорхой боллоо. Харин энэ асуудал цаашаа хэрхэн шийдэгдэх нь бүрхэг үлдлээ. Шулуухан хэлэхэд, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай энэ “дайн”-ыг эхлүүлсэн. Харин эцсийн шийдвэр хэний талд гарах бол гэдэг эргэлзээ дагуулж байна. Тэгэхээр энэ бүх асуудлыг иргэдийнхээ талд шийдвэрлүүлнэ хэмээн харж байгаа шүү Т.Аюурсайхан дарга аа.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ard tumen 2015-01-22 13:02:38
    taniig ene deer l haraj baiy daa
    112.72.11.115
    Мэдэгдсэн Хариулах
  • bi l bna 2015-01-09 11:37:27
    urgeljluulbel ard tumen bayrlna
    202.179.11.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Aх чинь 2015-01-09 08:59:45
    Зайлуул доо Магнайн 1000ний нэг
    103.242.44.166
    Мэдэгдсэн Хариулах
  • ser 2015-01-09 06:28:15
    Арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо үйл ажиллагааны зардал хэмээн нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдэг нь тодорхой боллоо. Харин энэ ...
    202.70.41.146
    Мэдэгдсэн Хариулах
  • БАНДИ 2015-01-09 03:17:51
    ЭНЭ БИД 2Г Ч ЕСТОЙ МЭДЭХГҮЙ ЭЭ.БААС АМЖИХУУ
    150.129.142.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Шимтгэл -гүй 2015-01-09 02:44:11
    Иргэний хууль, Банкны хууль болон МХТТЗҮА-ны тухай хуулиар бол банк зээл олгохдоо зөвхөн хүү авах эрхтэй Хүү нь банкны орлого учир тэндээс зардлаа нөхөх ёстой. ...
    202.179.0.238
    Мэдэгдсэн Хариулах
  • bo 2015-01-09 02:23:51
    barakhgui ee kharya zugeer l darga bolokh gej irsen nokhor baigaa biz
    202.72.245.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Ayursaihan hiih heregtei 2015-01-09 01:41:43
    ayursaihan ene asuudliig hereglegch irgediin tald shiideh heregtei, chadahgui bol ajilaa uguh heregtei...
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах