“Барселона” багийнхан “Ballon d'Or”-ийн арга хэмжээнд оролцохгүй  гэлээ
Гадаадны 18-наас доош насны тоглогчдыг элсүүлэхдээ үндсэн дүрмүүдийг зөрсөн гэдэг үндэслэлээр 2015 онд наймаа хийх эрхээ хасуулж, нэмэлт мөнгөн торгууль хүлээсэн Барселона клуб уг шийдвэрээс үүдэн энэ сарын 12-нд Швейцарийн Цюрих хотноо зохион байгуулагдах "FIFA BALLON D'OR"-ийн ГАЛА арга хэмжээнд оролцохгүй хэмээн мэдэгдлээ. Тэд энэ тухай мэдэгдлээ "FIFA”-руу илгээжээ.

Энэ жилийн шилдэг хөлбөмбөгчний шагналын эцсийн шатанд тус  клубын довтлогч Л.Месси тунаж үлдээд байгаа билээ. Мөн дэлхийн бэлэгдлийн шигшээ багт Барселона клубээс Клаудио Браво, Жорди Алба, Дани Алвес, Хавьер Машерано, Жерард Пике, Шави, Андрес Иньеста, Луйс Суарез, Неймар, Месси нар нэр дэвшээд байгаа билээ.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-09 00:51:21
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.131
    Мэдэгдсэн Хариулах