Өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээнд манай улсаас 4 баг оролцжээ
 "Кубок Горсовета" өсвөрийн хөлбөмбөгчдийн ес дэх удаагийн тэмцээн энэ сарын 2-7-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотноо боллоо. Манай улсаас Улаанбаатар их сургуулийн "Унаганууд”, “Хоромхон”, “Дэрэн”, Эрдэнэт хотын “Хангарьд” гэсэн дөрвөн мини хөлбөмбөгийн баг оролцсон.

Манай дөрвөн баг хэсгээсээ гарч чадсангүй. 9-16 дугаар байрын төлөө тоглоход Улаанбатар их сургуулийн "Унаганууд" 10, "Хоромхон" 13, "Дэрэн" 14, "Хангарьд" 15 дугаар байрт тус тус орсон байна. Энэхүү тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол Улсын 17 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн юм.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.