Ашигтай нянг хэрэглэхийн учир холбогдлыг тайлна
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүдийн  шинэ оны цуврал лекц эхэлж байгаа ажээ. Энэ удаагийн лекцийг академич Ш.Дэмбэрэл    "Ашигтай    нянг (пробиотик) хэрэглэхийн учир, холбогдол"  сэдвээр маргааш 15.00 цагаас Монгол-Японы төвийн их танхимд унших юм.

Лекцээр  анагаах ухааны салбарын судлаачидтай хамтран явуулсан судалгааны урьдчилсан дүнгээс танилцуулах бөгөөд Лактобактерин  пробиотик нь хүний элэгний архаг  үрэвслийн үе дэх гэдэсний нян хямралыг  (дисбактериоз) эмчилж, гэдэсний зарим халдвараас сэргийлэхэд эерэг нөлөө үзүүлэх хандлагтай байгаа бөгөөд уул пробиотикийг биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэлбэрээр ашиглах үндэслэлийг бүрдүүлсэн талаарярих юм. Түүнчлэн пробиотикийн  үйлдвэрлэлийг өргөжүүлэх боломжийг бүрдүүлбэл  хүн амын талаас хол давсан хувь нь Улаанбаатар бусад хот суурин газруудад сууршиж, "гэдэс цайлгах" уламжлалт дэглэмээ огоорч, махан хоолыг хүнсэндээ түлхүү хэрэглэх болсон одоогийн зуршилаас үүдэлтэй дотоод хордлогыг саармагжуулах биемахбодын үйлдэлд учирч буй ачаалалыг багасгаж, дархлааг идэвхжүүлэхийн зэрэгцээ, элэгний өвчлөл, түүний эрсдэлийг бууруулаад зогсохгүй нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд томоохон хувь нэмэр оруулах юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • s 2019-05-19 07:58:52
    zuw ym hiij
    202.9.42.195
    Мэдэгдсэн Хариулах