Ордноор гүйдэлтэй Б.Тулга сайд
Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдаас шулуухан гулсаад БСШУ-ны дэд сайдаар томилогдсон Б.Тулгыг “Дэд сайдын сэнтийгээс мултрахгүй тавилантай, амны хишигтэй залуу” хэмээн МАХН-ынхан төдийгүй хоёр том намын дарга болох мөрөөдөлтэй залуус,сэмхэн шүүрс алдацгаадаг дуулдсан. Мань эр ч Н.Энхбаяр даргадаа ясны үнэнчээ нотлосон тул айдгаа авдарласан азтай, одтой эр билээ.
 
Харин сүүлийн үед эрхэм дэд сайд яаман дээр тогтохгүй төрийн ордноор гүйдэлтэй болоод байгаа. Байсхийгээд л ордонд харагдах болсон түүнийг “Тулга сайд ямар ажил амжуулах гээд ордноор гүйгээд яваа юм бол” хэмээн сонирхох, битүүхэн тандах нөхөд ч мундахгүй байгаа аж. Ямартай ч ордны хонгилд таарсан МАН-ын хоёр ч гишүүн нүдээ том болгож харчихаад дуугарах ч үгүй зөрөн өнгөрч харагдсан. Бодвол ямар нэгнийг бодсон нь лавтай. Нээрээ ингэхэд Б.Тулга дэд сайд яагаад ордноор гүйгээд яваа юм бол.

Өглөөний сонин

Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчилнө

 

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын танилцуулсан "Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам"-ыг шинэчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шинэ журамд эмийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой зарчмын өөрчлөлтийг тусгах юм. Өмнө нь эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд шууд бүртгэх заалт байгаагүй бөгөөд 6 сараас 2 жил хүртэлх хугацаа шаардагддаг байсан юм. Шинэ журамд энэ хугацааг богиносгож, шат дамжлага болон зардлыг нь бууруулах үүднээс шууд, түргэвчилсэн, энгийн гэсэн 3 хэлбэрээр бүртгэхээр журамлана.

1. Эмийн хяналтын хатуу зохицуулалттай эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн, ДЭМБ-ын эмчилгээний удирдамжид орсон эмийг тухайн байгууллагын албан ёсны вэб сайтад тусгагдсан мэдээллийг үндэслэн улсын эмийн бүртгэлд 30 хоногийн хугацаанд шууд хэлбэрээр бүртгэнэ. Энэ жагсаалтад АНУ, Англи, Австрали, Швейцари, Канад, Япон, өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд багтдаг. Шууд бүртгэх заалт вакцинд хамаарахгүй.

2. "Эмийн хяналтын хамтын ажиллагааны схем"-д нэгдсэн гишүүн улсын эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн, ДЭМБ-ын эмчилгээний удирдамжинд орсон, олон улсын стандартад нийцсэн эмийг албан ёсны вэб сайтад тусгагдсан мэдээллийг үндэслэн түргэвчилсэн хэлбэрээр буюу 60 хоногийн хугацаанд бүртгэнэ.

3. Дээрх хоёр жагсаалтад ороогүй бусад эмийг энгийн хэлбэрээр 6 сар хүртэлх хугацаанд улсын бүртгэлд бүртгэнэ.

Шаардлага хангасан дэвшилтэт, нэн шаардлагатай эмийг бүртгэхэд зарцуулдаг хугацааг богиносгосноор салбарын байгууллагуудад учирдаг чирэгдэл багасч, улмаар нэн шаардлагатай чухал эмүүд иргэдэд хугацаа алдалгүй хүрнэ гэж ЭМСЯ дүгнэж байна.

- See more at: http://zasag.mn/news/view/8268#sthash.Z2Fcsnum.dpuf
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн 2015-01-08 10:19:00
    Ах Хуяг нь Интщрполоор эрэн сурьалжлагдаж байхад энэ хүнд яахаараа өндөр албан тушаал өгөөд байдаг юм. Энхбаярын луйварт оролцож гавъяа байгуулсан гэж тэр үү?
    103.229.123.153
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-08 06:36:44
    Үгүй ээ яахав амь албаны ажил амжуулах гээд л ...
    112.72.13.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-01-08 05:08:42
    Ene urvagch nariig ard tumen ahij songohgui ee.!
    202.70.43.18
    Мэдэгдсэн Хариулах