Ш.Гунгаадорж: Энэ их улстөржилт улс орны хөгжлийг хойш татаж байна
Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадоржтой ярилцлаа.

-Яриагаа эдийн засгийн өнөөгийн байдлаас эхлүүлье. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, бүх статистик үзүүлэлтүүд сөрөг гарч байгаа талаар амтай болгон нь ярьж байна. Чухам яагаад ийм байдал үүсчихэв. Та үүнд ямар дүгнэлт хийж байна?

-Ард түмний амьдрал үнэндээ хүнд байна. Энд эрдэмтэн мэргэдийн дүгнэлт хэрэггүй. Ер нь төр засгийн ажил ард түмний амьдрал ямар байна гэдгээр л хэмжигдэх ёстой. Тэр утгаар нь авч үзвэл өнөөдөр ард түмний амьдрал амаргүй харагдаж байна.
Засгийн газар хоёр жилийн хугацаанд нэлээдгүй арга хэмжээ авсан ч тэдгээр нь төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаагаас болж эдийн засаг хүндэрчихлээ. Гэхдээ Засгийн газрыг мөнгөөр дутагдсан гэж бодохгүй байна. Мөнгө олох тал дээрээ сайн ажилласан. Харин олсон мөнгөө хэрхэн үр ашигтай зүйлд зарцуулах вэ гэдэг дээр алдаа гаргасан. Анхаасаа хэдий хэмжээний мөнгийг юунд зарцуулах вэ гэдгээ сайн тооцоолоогүй. Зам тавих хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хотын өнгө үзэмжийг сайжруулах нь ч чухал. Гэвч эдгээрт зарцуулах хөрөнгийн эх үүсвэр нь Улсын төсвөөс гарч байх ёстой. Бондын хөрөнгө бол эргэн төлөгдөх мөнгө. Энэ утгаараа импортыг орлох, экспортыг дэмжих хэд хэдэн үйлдвэр байгуулах хэрэгтэй байсан.

Зарим яам тамгын газрын бүтэц, орон тоог нийслэл хийгээд орон нутагт багасгаж, хэмнэлтийн горимд шилжих ёстой.

Социализмын үед малаас хаядаг юм байгаагүй. Бүгдийг нь боловсруулаад гадагш нь гаргаж байсан. Тэгэхээр өнөөдөр уул уул уурхайгаас гадна мал аж ахуйгаас гарч байгаа олон янзын бүтээгдэхүүнийг боловсруулаад экспортлох эсвэл дотооддоо хэрэглэдэг болохыг зорьсон бол их л хэрэгтэй зүйл. Сая Хөтөлд хуурай аргын дэвшилтэт технологиор жилд нэг сая тонн, хоногт 3000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ. Бондын хөрөнгийг анхнаас нь энэ мэт зүйлүүдэд зарах хэрэгтэй байсан. Хөрөнгөө үр ашигтай ашиглах  бодлого жаахан алдагдаад байх шиг. Нөгөө талаар зарлага их байна. Яам тамгын газрын бүтэц орон тоог нэмэхийн хэрээр л зардал их гараад байна шүү дээ. Зарим яам тамгын газрын бүтэц, орон тоог нийслэл хийгээд орон нутагт багасгаж, хэмнэлтийн горимд шилжих ёстой.


-Саяхан Засгийн газар дэргэдээ Эдийн засгийн зөвлөл ажиллуулж эхэлсэн. Эдийн засгийн хүндрэлийг давахад ач тусаа өгөх зүйлийн нэг боллоо гэж харах хэсэг байна?

-Тэгэлгүй яах вэ. Маш зөв зүйлийг хийлээ. Уг нь Эдийн засгийн зөвлөлийн 2012 онд байгуулах ёстой байсан. Засгийн газар эдийн засагчдынхаа үгийг сонсож эхэлж байна. Харин одоо уг зөвлөлд дээрээс нь лантуудаад чиг өгөөд байх биш тэднийхнээ санал дээр үндэслэн бодлогоо явуулах хэрэгтэй.

-Өрийн босгыг нэмэх талаар хүчтэй яригдаж байна. Өнөөдрийн эдийн засаг хүндэрсэн нөхцөлд энэ хэр оновчтой алхам бэ?

-Үүнийг таашаахгүй байна. Түрүүчийн өрөө үр ашигтай зарцуулаад үр дүн нь гарчихаагүй байна. Бондыг хэдхэн жилийн дараагаас төлнө. Сарын хүү нь 72 сая ам.доллар гэж байгаа. Өрийн босгыг нэмж болохгүй.

-Тэгвэл эдийн засгийн хүндрэлийг даван гарах ямар аргууд байна вэ?

-Бүсээ чангалах хатуухан бодлогыг хэрэгжүүлэх нь зөв байх. Төгрөгийн ханш доод хэмжээндээ хүртэл уналаа. Ийм нөхцөлд дахиад өр тавина гэдэг бол зөв сонголт биш. Тэр тусмаа бонд маягаар дахин өр тавих хэрэггүй байх. Харин урт хугацаатай ОУ-ын санхүүгийн байгууллага, Дэлхийн банк 30-40 жилийн хугацаатай, эхний 8-10 жилд хүүгийн хөнгөлөлтэй зээлүүдийг олгодог. Үүнийг л зөв тооцоотойгоор оруулж ирэх хэрэгтэй. Түүнээс биш өмнөх бондын өрөө хэрхэн төлөх аргаа олоогүй байгаа нөхцөлд дахин зээл авах нь тийм ч оновчтой бодлого биш.

-Сөрөг хүчний зүгээс эдийн засгийн бодлого алдагдсанаас хямрал үүсч байна. Иймээс салбарын сайдуудтай хариуцлага тооцох асуудлыг хөндөж байна?

-Хоёр сайд солиод л маргааш нь ам.долларын ханш 1300 болчихгүй. Гэхдээ үүний цаана хариуцлага гэж нэг юм байна. Үнэхээр хариуцлагагүй ажиллаж байгаа сайдуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Сая УИХ хоёр сар “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төсөл, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг ярилаа. Эдийн засгийн хүндэрчихээд байгаа энэ үед энэ асуудлыг хоёр сар ярина гэдэг харамсалтай хэрэг. Ерөнхийлөгч “Давхар дээл”-ийг тайлах талаар  маш чухал асуудал хөндсөн. Гэвч үүнийг шийдсэнгүй. Сайд нарт давхар дээлтэй байх нь үнэхээр таалагдаж байх шиг. Ганцхан Х.Баттулга л эр зориг гаргасан. Гэтэл яагаад бусад нь Х.Баттулгын жишгээр УИХ-ын гишүүнээр үлдэж болохгүй гэж. УИХ-ын гишүүнээр үлдэхээр юугаар хохирох гээд байгаа юм бэ, гэдэг нь сонин. Энэ хоёр албыг цуг хашсанаараа Эдийн засгийн байдлыг улам л муутгалаа.  

Хоёр сайд солиод л маргааш нь ам.долларын ханш 1300 болчихгүй. Гэхдээ үүний цаана хариуцлага гэж нэг юм байна. Үнэхээр хариуцлагагүй ажиллаж байгаа сайдуудад хариуцлага тооцох хэрэгтэй.


-Гэхдээ сайд нарыг зүгээс бид УИХ-ын гишүүнээс гадна сайдын албыг хашихад асуудал үүсэхгүй гэж үзэж “Давхар дээл” тайлах хуулийн төслийг буцаасан байгаа шүү дээ?

-Парламентийн түүхэнд анх удаа хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэг дээрээ уналаа. Миний хувьд “Давхар дээл”-тэй байж үзээгүй. Гэхдээ сайд байсан УИХ-ын гишүүн ч байсан. Сайдын алба хашиж байхад өглөө 08.00 цагаас үдшийн 00.00 хүртэл ажиллана, хөдөө орон нутагт ажиллана. Энд УИХ-ын чуулганы хуралдаанд суух ямар ч цаг байхгүй. УИХ-ын гишүүн байхад байнгын хорооны дарга хийж байсан. Хэлэлцэж байгаа хуулиудыг нэг нэгэнгүй уншина, боловсруулна, холбогдох хүмүүстэй уулзана гээд ямар ч завгүй л ажилладаг байсан. Ерөөсөө УИХ-ын гишүүн бол хуулиас гарч чадахгүй ажил шүү дээ. Одоо харж байхад сайд нар хэрэгтэй зүйлдээ суучихаад бусад үед ирдэггүй. Ингэхээр УИХ-ын ажил хохироод үлдэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр сайд нар “Давхар дээл”-ээ тайлахгүй байхгүй байгаагаас бодлого зөв биш явахад нөлөөлж байна. Бүх эдийн засгийн үзүүлэлт доошлоод байгаад анхаарах хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн С.Баярцогт чуулганы xуралдаан дээр “…үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулаx” туxай үг олны анхаарлыг татсан?

-МАН-ын хамтарсан засагт орно гэдэг хол асуудал. С.Баярцогтын ерөнхий санаа нь эв нэгдлийн асуудлыг хөндсөн байх гэж харж байгаа. Ерөнхийдөө С.Баярцогтын санаа бол эрүүл санаа. Үүнийг улстөржүүлэхгүйгээр зөв ухаанаар бодох юм бол тэр хүн гарц л хайж байна. Улс орон, ард түмний эрх ашгийн үүднээс өнөөдрийн байгаа нөхцөл байдлаас гарахын тулд л гарц хайж байна. С.Баярцогтын хувьд хар багаасаа улс төрд хутгалдсан сайн улстөрч. Сайн муу юмыг үзсэн. Түүний улс орны хөгжлийг зөв голидролд оруулахад МАН, АН-ынхан санаагааа нэгтгээд нэг бодлогод оруулна гэх санааг би буруутгахгүй байгаа. Харин үүнийг улстөржүүлэхгүйгээр С.Баярцогтын санаа яагаад ингэж гарав. Энэ ямар санаа байв гэдгийг өөрөөр нь тайлбарлуулаад явахын оронд С.Баярцогтыг тал талаас нь “жадлаад” л хаячихлаа. Уг нь бол энэ мэт эрүүл санааг олж харах хэрэгтэй. Өнөөдрийн энэ их улстөржилт улс орны хөгжлийг хойш татаж байна.

С.Баярцогтын хувьд хар багаасаа улс төрд хутгалдсан сайн улстөрч. Сайн муу юмыг үзсэн. Улс орны хөгжлийг зөв голидролд оруулахад МАН, АН-ынхан санаагааа нэгтгээд нэг бодлогод оруулна гэх санааг би буруутгахгүй байгаа.


-МАН-ынхны хувьд засагт орох сонголтыг хийх болов уу?

-Үгүй байх. Харин УИХ-аар хэлэлцэж байгаа байгаа зарим нэг улс орон, ард түмний эрх ашгийг хөндсөн асуудлууд дээр нэгдмэл нэг санаагаар явахад буруудах юм байхгүй.  Одоо ХАА руугаа чиглэсэн бодлогоо сайн явуулах хэрэгтэй байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МоАХ гишүүн 2014-07-08 05:04:28
    Баттулга бол яг үнэндээ Гонконг, Сингапураас санхүүжилтээ авдаг. Гадны гар хөл бологч хүн. Хулгайч хүн хулгайчийг бариарай гэж хамгийн чанга хашгирдаг гэдэг дээ...ЗТЯ, ҮХААЯ тэргүүлж ажиллаад үнэндээ хийчихсэн юм байна уу? Одоо засгийг самрах зорилгоор л
    202.72.245.42
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-06-05 17:34:56
    монгол ард тумэн бугдээрээ цаашид ундэсний эв нэгдлийн засаг байгуулах тэр бодлого руу саналаа огцгоое бидэнд эв нэгдэл л хэрэгтэй
    176.212.15.250
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2014-06-03 01:23:16
    Өвгөний санаа зөвөө. Энэ мэт хөгшчүүлийн санааг сайн авах хэрэгтэй. Хэт их зан гаргаж хоосон сэтгэсээр байж ийм байдалд хүрч байна. Сайд нараа давхаөр нэмнээнээсээ салаач.
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2014-05-24 01:06:38
    Ter sanchir gedeg nuhur uuruu henbe?cham shig yumiig bidohod ene hun chini turiin said bsan hun.ubgun ch geh shig ....
    83.149.48.161
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-23 10:07:40
    Хөдөө аж ахуйг Баттулга гэж энэ талаар Аа ч үгүй хүнд, мөнгөнд нь болоод өгсөн. Үр дүн нь энэ. Буудайг бага тариулаад...тосны ургамалыг ахиухан тариулаад шууд урд хөрш рүү ченждээд л...ийм богино бодлогын уршиг. Олон түмний амьдрал маш хүнд байна. Чадварл
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Санчир 2014-05-23 08:15:20
    Өвгөний санааг дэмжиж байна.Үнэхээр энэ олон хэрэггүй орон тоог цөөлснөөр их хэмнэлт гарна. Жишээ нь:Хөдөлмөрийн яам,Эдийн засаг хөгжлийн яам,соёл,спорт аялал жуулчлалын яам зэргийг татан буулгах хэрэгтэй байна.Жишээ нь:Аймаг дүүргүүдийн хөдөлмөрийн хэл
    202.179.11.66
    Мэдэгдсэн Хариулах
  • а 2014-05-23 06:48:02
    жаахан хоосондуу л хүндээ.
    103.26.194.9
    Мэдэгдсэн Хариулах
  • ӨВГӨН  2014-05-23 03:23:36
    ЭНЭ ӨВГӨН ӨӨРӨӨ УИХ-ЫН ГИШҮҮН БАЙХ ҮЕДЭЭ "ДАВХАР ДЭЭЛ"-ТЭЙ БАЙЛГАХААР ҮНДСЭН ХУУЛИНД ДОРДУУЛСАН 7 ӨӨРЧЛӨЛТИЙГ ОРУУЛАЛЦСАН ХҮН ШҮҮ ДЭЭ. ТЭР ҮЕД НЬ ИНГЭЖ ГОЁ ДОНГОДОХГҮЙ ЮУ ХИЙЖ СУУСАН ЮМ БЭ?
    202.179.14.33
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-23 01:49:13
    Үнэхээр сайхан ярилцлага байна.Давхар дээлтэй хүмүүс яаж хурдан шуурхай,сайн үр бүтээлтэй ажиллаж чадах юм бэ.Хэрэггүй,шаардлагагүй баахан агентлаг албан тушаал гаргаж ирсэн.Ялангуяа боловсролын салбарт.Багшийн мэргэжил дээшлүүлэх институт ямар ч хэрэггүй
    202.126.89.251
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2014-05-23 01:00:50
    Ард түмний амьдрал улсын эдийн засгаас өмнө энэ эрхмүүдэд дараагийн сонгууль албан тушаал л хэрэгтэй байгаа гэдгийн тод илрэл буюу нөгөө талаасаа энэ улс төр нэг биш уг нь хүчтэй ерөнхийлөгчийн засаглал л хэрэгтэй байсан бус уу монгол хүнд нэг хүчтэй уд
    112.72.6.174
    Мэдэгдсэн Хариулах