Сүйрсэн онгоцны сүүл хэсгийг оллоо
Индонезийн Сурабая хотоос Сингапурыг чиглэн нисч яваад Ява тэнгист осолдсон AirAsia компанийн QZ8501 нислэгийн дугаартай онгоцны сүүл хэсэг олджээ. Онгоцны сүүл хэсэгт “хар хайрцаг” болон нислэгийн бүхээгийн дуу хураагуур байрладаг бөгөөд хэрвээ хар хайрцагийг олж чадвал онгоцны ослын шалтгааныг бүрэн тогтоох боломжтой болох юм. AirAsia компаңийн онгоц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28- ны өдөр 162 зорчигчтой нисч яваад радарын дэлгэцээс холбоо тасарсан билээ. Эрлийн багийг ахалж буй Бамбан Соёлистёо Жакарта мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа “Бидний эрлийн гол зорилго болж байсан онгоцны сүүл хэсгийг олсон” хэмээн мэдээлжээ. Эйрбус А320- 200 онгоцны сүүл хэсгийг далайн гүнд байрлуулсан хар хайрцагны дуу илрүүлэгч төхөөрөмж болон шумбагчид олсон байна.
 
Далайн түрлэг хүчтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа хэдий ч, зургийг нь дарж чадсан тухай албаныхан мөн мэдээлсэн юм. Зургаас нэг хэсэгт том A үсэг тод харагдаж байна. Мөн хохирогчдын дөрвөн цогцсыг олж далайгаас гаргаж, нийт 40 гаруй цогцсыг илрүүлээд байна. Албаны хүмүүс үлдсэн зорчигчдын цогцсыг онгоцны их биеийн хэсэгт байгаа гэж таамаглаж байгаа юм. Эрлийн бүсэд олон улсын хамтарсан 30 гаруй завьтай эргүүл хайгуулын ажлыг хийж байгаа тухай BBC агентлаг мэдээлэв.
 
 Онгоцны их биеийн хэсэг Ява тэнгисийн аль хэсэгт буй нь одоо болтол тодорхойгүй хэвээр байна. Далайн гүнд 95 шумбагч эрлээ усан дор үргэлжлүүлсээр байгаа гэнэ. Харин хохирогчдын хэн болохыг нь тогтоох ажилд 260 гаруй орны эмч, мэргэжилтнүүд оролцон, ДНК-ын шинжилгээг хийж байгаа юм байна.
 
Онгоцонд 137 насанд хүрэгч, 17 хүүхэд, нэг нярай, хөлгийн багийн долоон хүн зорчиж явсан бөгөөд ихэнх нь Индонезийн иргэд байсан юм. Мөн Индонезийн эрх баригчид зөвшөөрөлгүй онгоц хөөргөсөн нисэх буудлын удирдлагуудыг ажлаас нь халах арга хэмжээ авахаа мэдэгдээд байна. Онгоцны ослын шалтгааныг урьдчилсан байдлаар цаг агаарын байдалтай холбон тайлбарлаж байгаа юм. Хиймэл дагуулын хэт ягаан туяаны зурагт дүрслэгдсэнээр онгоц сүйрэхээс өмнө маш хүйтэн буюу хасах 80-85 хэмийн хэт бага температурт нисч явсан тухай Сингапурын өдөр тутмын сонинд бичсэн байсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Түүнчлэн Индонезийн цаг уурын хүрээлэнгийн албан ёсны вэб хуудаст циклон зэрэг цаг агаарын таагүй уур амьсгалын нөлөөгөөр онгоцны хөдөлгүүр хөлдөж, ажиллагаагүй болсоноор онгоц сүйрсэн гэж бичжээ.
 
Эйрбус А320-200 онгоцны осолтой холбоотойгоор QZ8501 нислэгийн дугаартай онгоц долоо хоногийн даваа, мягмар, пүрэв, баасан гэсэн дөрвөн өдөр нислэг үйлдэх эрхтэй байтал, тухайн өдрөөсөө өөр өдөр зөвшөөрөлгүй нислэг үйлдсэн гэж Индонезийн тал мэлээлсэн юм.
 
Харин Сингапурын Иргэний нисэхийн ерөнхий газар AirAsia компани Сурабаяа-Сингапур чиглэлд өдөр бүр нислэг үйлдэх зөвшөөрөлтэй гэж мэдэгдээд байна. Ямартай ч Индонезийн албаны хүмүүс энэ хэргийн ээдрээ тайлагдтал энэ чиглэлд хийх нислэгийг хориглосон билээ.
 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-08 01:54:43
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.125
    Мэдэгдсэн Хариулах