Нийтийн тээврийн дампуурлыг нэгтгэл аварч чадах уу?
Манай нийслэлд өнөөдрийн байдлаар 800 гаруй автобус иргэдэд үйлчилж байна. Олон улсад бол нэг сая гаруй хүнтэй хотод 2500 автобус үйлчилж байгаа цагт нийтийн тээврийг нь хэвийн ажиллаж байна гэж үздэг. Гэвч олон таагүй асуудал, хэл ам хойноосоо дагуулдаг 800-хан абтобусандаа нийслэлчүүд бид багталцаж ядаж байна.”Автобусны тоог 100-гаар нэмнэ" хэмээн өмнөх оны төсөвт  20 тэрбум төгрөг суулгасан байдаг. Гэтэл энэ мөнгөөр автобус авсангүй. Харин одоо автобус баазуудын парк шинэчлэлийн ажилд зориулахаар нийслэлийн удирдлагууд ярилцаж байгаа. Тэгэхээр ирэх хэдэн жилдэ "эвдэрч унахаа дөхсөн" 800 автобусандаа л найдахаас өөр аргагүй болох нь.
 
Гэхдээ тэдэнд найдах бас л хэцүү асуудал. Нийтийн тээвэрт тавигддаг эңгийн хэдэн шаардлагын нэгийг нь ч биелүүлж чаддаг бил үү. Дугаарын хязгаарлалт  үйлчилдэг болсноор нийтийн тээврээр үйлчлүүлэх хүмүүсийн тoo нэмэгдсэн гэсэн судалгаа бий. Гэтэл үйлчлүүлэгчийн олонх нь энэ салбарт сэтгэл дундуур байдаг. Өглөө гараад автобусанд суухад тоос, шороо хамар цоргино, өвлийн цагт шил толь нь цантаад хаана яваа нь ч мэдэгдэхгүй. Хоёр жилийн өмнө автобус болгонд буудал зарлагч  суурилуулж байсан ч тэр нь “Монголын хууль гурав хоног” гэдэгтэй адил хэсэг хугацааны дараа л замхран алга болсон. Хэн нэгний бизнесийг хөхүүлэң дэмжээд л өнгөрсөн байдаг. Одоо нийслэлд буудал зарлагчтай автобусыг тоолход тун цөөхөн. Буудал зарладаггүй учраас иргэд хүссэн хүсээгүй  кандуктороос хаана яваагаа  асууна. Нэг асууна, хоёр асууна, зарим нь дуугардаггүй. Гурав дахиа асуухад уурлаж уцаарласан төрхтэй  кондукторын амнаас арай гэж нэг үг унагаж дөнгөнө. Ямар сайндаа л онигоо жүжиг зэрэгт муухай ааштай, соёлгүй хүнийг кондуктороор илэрхийлдэг цаг болсон. Үүнийг инээдэм болгоод өнгөрөхөөс илүү асуудал болгон ярих л хэрэгтэй. Энэ мэтчилэн нийтийн тээвэрт үйлчилж байгаа 800-хан автобусны маань талаар таатай зүйл ярих нь хүн тун ховор. Жолооч нар нь бие биетэйгээ уралдана, шахалдана, дуу дохио хэрэглэнэ гээд л. Ядаж цэвэрхэн байдаг бол гэж халаглах хүн ч олон байна.
Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд автобустай холбоотой осол аваар олон гарлаа. Тэдгээр баримтуудаас дурдвал:
 
Баримт 1. 2014 оны тавдугаар сарын 16-ны өдөр Яармагийн Гүүрний цаана буюу “Вива сити” хорооллын урд зам дээр Өлзийт хороолол чиглэлийн нийтийн тээврийн автобус шатсан. Уг автобусны дугуйнаас гэнэт гал авалцан шатжээ. Ослын үед азаар хүн бэртэж гэмтээгүй байна.
 
Баримт 2. Мөн өнгөрсөн оны есдүгээр сард Эх нялхсаас Тасганы овоо руу эргэдэг уулзвар дээр бас нэгэн автобус шатлаа. Гал уңтpaax ангийн алба хаагчид цаг алдаагүй ирсэн учраас азаар хүний амь эрсэдсэнгүй. Энэ нь мөн л техникийн шалтгаанаас болон гал гарсан тохиолдол байв.
 
Баримт 3. 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу   Жуковын музейн автобусны буудлын ойролцоо том оврын автобусны жолооч явган зорчигчийг дайран амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Энэ нь “Улаанхуаран-Мах импекс” чиглэлийн том оврын автобус байсан юм.
 
Энэ мэтчилэн 2014 онд нийтийн тээвэртэй холбоотой осол гарсан. 2013 онд нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар 125 удаагийн зам тээврийн осол гаргаж, хоёр хүний амь насыг хохироож,46 хүнийг хүнд болон хөнгөн байдлаар гэмтээсэн байна. Харин 2014 онд энэ тоо өсөж, нийтийн тээвэртэй холбоотой 500 гаруй осол бүртгэгдэж, 300 хүн бэртэж гэмтсэн, дөрвөн  хүн амь насаа алдсан гэсэн албан бус тоо байна. Мөн Засгийн газрын 1111 төвд ирдэг гомдол саналын 30 орчим хувийг нийтийн тээвэртэй холбоотой гомдол санал эзэлдэг. Тэгэхээр энэ салбарыг яах аргагүй өөрчлөх цаг нь болсон харагдана.
 
Нийтийн тээвэр гэдэг аливаа улс орны хамгийн чухал үйлчилгээний хэсэг нь атал нийслэлийн удирдлагууд энэ салбарын талаар тэр бүр яриад байдаггүй. Оны өмнөхөн нэгэн шийдвэр гаргасан нь  төрийн өмчит автобусны компаниудыг нэгтгэн Зорчих тээврийн нэгтгэл байгуулсан юм. Энэ нь салбартаа болон иргэдэд ач холбогдолтой шийдвэр биш. Гурван компанийн бүтэц өөрчлөгдөхгүй. Ингэж  нэгтгэснээр өрсөлдөөний тухай ойлголт байхгүй болж, төрийн өмчийн компанийн автобуснууд хүнээ булаацалдан уралдаж давхихгүй болж байгаа юм. Тэгэхээр зүгээр л автобуснуудыг уралдаж давхихаас, сэргийлсэн л нэгтгэл болж таарсан. Нэгтгэлийг “Автобус-1” компанийн захирал Ц.Одонтунгалаг удирдана. Тэрээр энэхүү нэгтгэл байгуулагдсанаар нийтийн тээвэрт ямар ч хөгжил ирэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хэл ам дагуулсан энэ салбарыг хөл дээр нь босгох ганцхан гарц нь автобусны тасалбарын үнийг нэмэх хэмээж байгаа.
 
Тасалбарын үнийг 700 төгрөг болгосон цагт нийтийн тээврийн салбарт татаад байгаа хар бараан үүл шууд л замхран алга болчих мэтээр ярьж байна. Гэтэл ард түмний амьдрал ядруухан байгаа энэ цаг үед тасалбарын үнэ нэмэх нь бас тийм ч оновчтой шийдвэр байж чадахгүй. Тэгэхээр энэ салбарын дампуурал нэг хэсэгтээ л үргэлжлэх бололтой. Уг нь нийслэлийн удирдлагууд нэгтгэл байгуулах мэтээр дүр эсгэж байхаар энэ салбарт нэг ч гэсэн автобус нэмж, бүдэгхэн ч гэсэн гэрэл асааж өгвөл зүгээрсэн.
 
Зууны мэдээ
Т.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ихдалай 2015-01-08 13:02:52
    Нийслэлийн тээврийн газартай зэрэгцээд "нэгтгэл" гэгчийг байгуулсан нь буруу...НЗДТГ-т тнийтийн тээврийн зохион байгуулалтыг олигтойхон мэддэг хүн алга...
    103.229.123.79
    Мэдэгдсэн Хариулах
  • galaa 2015-01-08 09:19:59
    mikriig l bodwol buudal dre orilj zogsdgui soyoltoi l unaashd
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-01-08 06:02:35
    Нийтийн тээвэр бол төрийн үйлчилгээ.Бэлэн бус үнэ төлөлтийг яаралтай нэвтрүүл?.Тэгэхдээ одооны яригдаж байгаа өндөр үнэтэй JРS-биш шүү.Битгий далимдуулаарай????...
    202.126.91.104
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-08 04:11:42
    Хаягийг гадна дотроо тодорхой тавих , зогсоолдоо бүрэн орж зогсох, зарлаад зогсоод байдгаа болих, маршрутаар цагаараа явах \21\, жолооч нар чадвартай байх.
    112.72.13.190
    Мэдэгдсэн Хариулах
  • ЭР ХҮН 2015-01-08 03:50:28
    ЭМЭГТЭЙ ХҮН ЯАЖ УДИРДАЖ БАРАХ ВМ БЭЭ ҮҮЛ БААТАРАА ЭР ХҮН ТАВИАЧ ЭЭ
    112.72.13.55
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-08 03:44:35
    buh huneesee l munguu av. yadaj l oyutnuud demii tenehee bna
    183.81.171.133
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-08 03:31:20
    Хяналтаа сайн болго. Кондуктор жолооч 2 чинь мөнгөө хуваагаад идчихэж байна шүү дээ.100000 төгрөг хийгээд 40 хөн мянгыг нь тушааж байхад яаж дээрдэх юм. Худлаа ...
    27.123.214.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-01-08 02:33:14
    Ардчилсан Америкаасаа тэр нийтийн тээврийн үйлчилгээний талаар суралцвал зүгээр юм биш үү? Энд тэнд очиж их л туршлага судалдаг биздээ. Юу хийж тэнүүчилж явдаг ...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • munguu avchih 2015-01-08 02:12:14
    dor hayj lunegui zorchdog oyutan nertei tejeever turaaluudaasaa munguu avchih.
    202.70.42.78
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-08 01:43:06
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.125
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-01-08 01:24:17
    Нэгтгэл бол буруу.Харин бүгдийг нь хувьчлах ёстой.Осол аваар том баазуудаас л гардаг юм.Өөрөө л хэлбэл удирдлага хүн ,техникдээ бүрэн хүрч ажиллаж чаддаггүй юм...
    202.126.91.104
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-08 01:08:26
    yne nemlee geed yilchilgeenii soyl tseverhen boloh uu , shoroo tos bolson aimshgiin zavaan hyn suuhaas sejig hyrem avtobusnuud tasalbar ugdgyi uursduu mungii ni...
    103.9.91.75
    Мэдэгдсэн Хариулах