Идэр есийн жавраар ингэж зугаацах нь сайхан байдаг гэж үү

Хурдан морины уралдаан, унаж гэмтсэн хүүхдүүдийн тухай бичихгүй бол болохгүй нь. Юу вэ хаана хэн морь уралдуулаад байна хэмээн гайхаж магадгүй. Тэгвэл сар гаруй хугацааны дараа Монгол Уламжлалт цагаан сарын баяр болох гэж байна. Энэ баярын нэг чимэг нь хурдан морины уралдаан.

Жавар тачигнасан идэр есийн хүйтэнд хүүхдүүд морины нуруун дээр бусдыг баясгахаар салхи сөрөн давхих юм л даа. Идэр ес нь битгий хэл хавар, намрын зэвэргэн цагаар морь унаад явахад бэрх байдаг шүү дээ. Гэвч балчир хөвгүүд морины нуруун дээр хацраа тас хөлдөөгөөд барианы зурхай орж ирж байгаа дүр зургийг олон харсан. Хацар, хамраа хөлдөөж, хайруулаад орж ирж байгаа нь аз ч юм шиг.

Өнгөрсөн жил цэргийн баярт зориулсан хурдан морины уралдааны үеэр 12 настай хүү унаж явсан мориныхоо дөрөөнд хөлөөрөө тээглэн бараг нэг км гаруй газар чирэгдэж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг.  

Үүнтэй холбоотой цөөхөн тоо баримт дурдъя. 2010 онд 222 хүүхэд хурдан мориноос унаж гэмтсэн бол 2011 онд энэ тоо өсч 254 болсон байдаг. Тэгвэл 2012 мөн л өсч 326 хүүхэд болж нэмэгдсэн байгаа юм. Албан ёсны мэдээгээр сүүлийн гурван жилд 800-аад хүүхэд хурдан мориноос унаж гэмтэл бэртэл авсан байдаг бол 20 гаруй хүүхэд амь насаа алдсан байдаг аж. Гэвч энэ тоо, баримтад орон нутгийн мэдээлэл огт хамрагддаггүй.



Энэ тоо цаашид хэрхэн өсөхийг хэлж мэдэх хүн алга. Гэхдээ хурдан морины уралдаан зохион байгуулагдсаар байх нь маргашгүй үнэн юм.

Сүүлийн үед унаач хүүхдүүдийг даатгалд хамруулж, иж бүрэн хамгаалалтын хувцас хэрэгслээр хангахыг уяач болон хурдан морины эздээс шаардаж байгаа ч хэрэгжилт тун хангалтгүй байгааг албаныхан хэлдэг.

Мөн ядаж өвлийн гурван сар ямар нэгэн байдлаар хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар анхааруулга өгч ажилладаг ч Монголын өргөн уудам тал нутагт уралдаан болж байна уу, үгүй юу гээд нэг бүрчлэн хяналт шалгалт хийгээд явах нөхцөл боломж муу. Төсөв хөрөнгө байдаггүй гэх мэтийн шалтаг шалтгаануудыг албан тушаалтнууд тойчдог.

Түүнээс гадна хяналт шалгалтыг зохион байгуулж, анхааруулга, сэрэмжлүүлгийг цаг тухай бүрт нь өгч байх ёстой аймаг, сумын удирдлагууд нь өөрсдөө хурдан морины уралдаан зохион байгуулж, зугаацдаг нь харамсалтай.



Энэ нь хурдан морь уядаггүй, хурдан морьгүй дарга гэж үгүй болсонтой л холбоотой. Дарга сэтэр зүүх л юм бол бүгд хурдан морины хорхойтон болж, хаана уралдаан болно тэр болгонд оролцож, сүйтэгнэдэг болсон байна. Монгол хүн мориндоо хайртай байлгүй яахав. Үүнийг буруутгах гэсэнгүй. Гэвч та бүгдийн цугаа цэнгэлийн золиос хэдэн унаач хүүхдүүд л болж байна. Мориндоо хайртайдаа л идэр есийн жаврыг сөрөн уралдаанд оролцдог болохоос осол гэмтлийн талаар юу ч бодоогүй хүүхдүүдийн хүсэл зоригоор бизнес хийж, бах таваа хангах нь тийм сайхан байдаг гэж үү. Өөрсдөө болохоор Ланд машинтай, унаач хүүхдүүд нь нелонон хувцастай салхи сөрөн давхих нь тийм хүсээд байхаар уралдаан мөн үү.




Хүүхдийн эрүүл мэндийг боддоггүй юм бол хөлс нь хатаж амжилгүй мөстөж, бөмбөгөнтөл чичирч зогсоо олон саяын үнэтэй хурдан морио нэг хар л даа. Үүний дараа заавал өвлийн улиралд уралдаан зохион байгуулах хэрэг байна уу гэдгийг бодоод үзээрэй. Зуны дэлгэр цагаар марсайгаад сууж байх нь сайхан биш үү. Өвөл хаврын улирал хурдан морины уралдаан зохион байгуулдаггүй байсан бидний өв дээдэс буруу зүйл хийгээгүй нь лавтай.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • uvliin uraldaaniig bolimoor ym huuhduud  2015-01-08 23:42:32
    uvliin uraldaaniig bolimoor ym huuhduud tamlaad. zunii delger tsagt saihan naadah saihan shu dee.
    202.21.120.146
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэн 2015-01-08 20:00:54
    Хүн амьтан зовлогоо зовоож байвал харж таашаал авдаг гаж мэдрэмжтэй монголчууд олон байгаа учраас л ийм харгис хатуу уралдаан тэмцээн их байгаа юм.
    202.179.0.238
    Мэдэгдсэн Хариулах
  • unen 2015-01-08 14:08:01
    mongolchuud ichku ochij uzeh durtai baij ta nar bolio
    103.229.122.219
    Мэдэгдсэн Хариулах
  • davaa 2015-01-08 12:59:30
    Tsudger guldgeruudiig uursdiig ni uralduulaad bahardaj uhehiig ni harii
    122.201.21.70
    Мэдэгдсэн Хариулах
  • NATIONAL SOCIALIST BLACK METAL 2015-01-08 12:11:28
    СУМ ОРОН НУТГИЙНХНААС ГАДНА БАГШ ЭЦЭГ ЭХЧҮҮД НЬ АНХААРАЛАА МАШ САЙН ХАНДУУЛАХ БУС УУ! АЙМААР ЮМ БОЛДОГ ЮМ БАЙНА.
    202.126.89.199
    Мэдэгдсэн Хариулах
  • hh 2015-01-08 11:38:23
    ingej zugaatsaj bgaa novshnuudiig bygdiig ni shorond hii
    202.5.196.98
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-08 05:59:20
    Ийм зугаацал гэж байх ёсгүй, хар л даа эмгэнэл байна шүү дээ.
    112.72.13.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Бобо 2015-01-08 05:32:15
    Энэ балиар уралдаан гэгч морь хүүхэдийг тамлаад зогсохгүй асар их үргүй зардал гардаг.Хамгийн инээдтэй нь үүнийг зохион байгуулагчдийн өвөр түрий нь түнтийдэг.
    203.194.117.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Lxa 2015-01-08 04:47:27
    Enenees oor soliorol gej haa baihav dee. Tegj l tom hun hunddeed baigaa ium bol 7-80 kg c gedeg iumuu jin zaagaad oorsdoor ni unuulaad amitan zovoohgui uraldah...
    202.126.89.199
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-08 04:46:28
    Хүүхэдийн байгууллагууд тэмцэл явуулъя, ийм зургийг томоор олон газар байрлуулж увайгүй нөхдийг илчилэх хэрэгтэй.
    112.72.13.190
    Мэдэгдсэн Хариулах
  • хуухэд 2015-01-08 03:56:10
    Зургийг хараад нуд дальдарч байна. Том хун унадаг болгомоор юм . Тэгвэл томчууд хуухдуудээс илуу гомдоллож сайжруулах тал дээр илуу арга хэмжээ авагдах болов у...
    203.194.113.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Больцгоо!!! 2015-01-08 03:27:39
    Төрийн өндөр албан тушаалтан хурдан морь уядаг "моод"-ыг анх Г.Батхүү, Ч.Улаан нар үүсгэсэн. "Муу юм модон улаатай" гэгчээр цааш тахал мэт тархсан: М.Энхбол...
    202.179.0.238
    Мэдэгдсэн Хариулах
  • цагаан сараар 2015-01-08 02:15:29
    хөөрхий хүүхэд морийг ингэж өвөл зовоож наргихаа болимоор юмаа. Зуны дулаан цагтаа л уралдана биз дээ
    202.131.238.106
    Мэдэгдсэн Хариулах
  • xorig 2015-01-08 02:07:40
    Ene jil cagaan saraar xurdan morinii uraldaaniig xoriglox xeregtei.ertnees ingj bichij sanuulj bga setguulch nart bayrlalaa.Bugdere niilj duugarcgaaya
    103.229.120.4
    Мэдэгдсэн Хариулах
  • ARD TUMEN 2015-01-08 01:35:57
    BIDNII ERHEM HAIRT ERUNHIILUGCH ENE TALAAR OGT DUUGARAHGUI UMAA.OGT HEREGGUI UM DEER HEL AMAA BILUUDEED L BAIDAG HUN DEE
    99.233.15.18
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-08 01:01:29
    Хазар гэж юу вэ
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах
    • TENEG 2015-01-08 05:45:45
      ZAILA HAZAARAA MEDEHGUIE
      202.131.226.86
      Мэдэгдсэн Хариулах