Д.Номин-Эрдэнэ эмэгтэй их мастер цолны болзол биелүүллээ
“Нappy New Year” олон улсын тэмцээн сая Унгарын Кечкемет хотноо зохиогдлоо. Тус тэмцээнд манай шатарчин Д.Номин-Эрдэнэ оролцоод эмэгтэйчүүдийн Их мастер цолны гурав дахь нормоо биелүүлжээ. Тэрээр 12 өрөг тоглосоноос тав хожиж, зургаа тэнцсэн амжилтаар рейтингээ +40-өөр нэмжээ.

Д.Номин-Эрдэний хувьд өдгөө Унгар улсад амьдарч байгаа бөгөөд 15 настайдаа эмэгтэйчүүдийн их мастер цолны болзлыг хангалаа. Тэрбээр Монголын эмэгтэй шатарчдаас Их мастер цол хүртсэн дөрөв дэх шатарчин болов.

Д.Номин-Эрдэнэ 10 настайдаа Ази тивийн болон Дэлхийн аварга цолыг нэг жилд дараалан хүртэж байсан юм. Тэрээр 2010 оны долдугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо болсон Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний охидын 10 насны ангилалд өрсөлдөж, есөн тойргийн тоглолтоос долоон оноо авснаар Ази тивийн аварга болж байсан юм. Мөн оны аравдугаар сард Грекийн Порто Каррас хотноо болсон өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 10 насны ангилалд түрүүлсэн. Энэ насанд нийт 107 хүүхэд өрсөлдсөнөөс манай тамирчин чансаагаараа тавдугаарт эрэмбэлэгдэн 11 өргөөс есөн оноо авч өөрийн ангилалдаа түрүүлж, Монгол Улсаас төрсөн анхны өсвөрийн дэлхийн аварга шатарчин болж байсан юм.

Г.Аянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-01-09 09:00:13
    uhaantai ohin bayar hurgei
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-08 06:02:21
    баяр хүргэе, сайхан байна. Монголын бахархал шүү дээ.
    112.72.13.190
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-08 01:49:08
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.125
    Мэдэгдсэн Хариулах
  • G.Zoljargal segyylch 2015-01-07 16:23:16
    Oyun Erdene dyydee jlam ix amjilt xusie Bayartai medee bailaa... Zoljargal Babileg axaas ni bolon kino groupees Unsie
    112.72.13.156
    Мэдэгдсэн Хариулах
  • УХААН 2015-01-07 15:01:37
    УХААЛАГ ОХИН БАЙНА ДАА НАСАНД ХҮРЭГЧДИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛООРОО
    77.57.6.174
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-07 11:33:58
    Bayar hurgey, uhaantai ohin
    77.92.196.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Slovakaas Batmend 2015-01-07 11:05:38
    Nomin-Erdenedee bayar hurgeye. Sportyn undur amjiltaar Mongoliinhoo neriig gargaj uls olnoo bayarluulj yavaarai mnii duu.
    145.255.150.35
    Мэдэгдсэн Хариулах
  • гүр 2015-01-07 10:47:42
    сайн байна. ухаантай хөөрхөн охин. монголлынхоо нэрийг дэлхийд гарга
    182.160.4.246
    Мэдэгдсэн Хариулах