Ази, Номхон Далайн бүсийн багш нарын чуулга уулзалт боллоо
Ази, Номхон Далайн бүсийн багш нарын чуулга уулзалтад манай багш нар оролцоод иржээ.Сөүл хотноо зохион байгуулагдсан уг чуулга уулзалтад Монгол, Филипин, Индонези, Малайзи улсуудын 300 орчим төлөөлөгчид оролцжээ.

Энэ үеэр  ЮНЕСКО-гийн шугамаар Ази, Номхон Далайн бүс нутагт 2012 оноос хойш хэрэгжүүлж буй Багш солилцооны хөтөлбөрийн хоёр жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, цаашид Багш солилцооны хөтөлбөрийн хүрээг тэлэх, бэхжүүлэх чиглэлээр  санал солилцсон байна. 
 
Чуулга уулзалтад оролцсон БСШУЯ-ны ГХАХ-ийн дарга Н.Туяа нь Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ Монгол Улсын БСШУЯ, БНСУ-ын Боловсролын яамдын санаачилан хэрэгжүүлж буй Монгол-Солонгосын Багш солилцооны хөтөлбөр нь бүс нутгийн хэмжээний боловсролын хамтын ажиллагаа болсон гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-07 08:29:24
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.96
    Мэдэгдсэн Хариулах