1000 шатарчин нэг дор цугларна

Монголын өсвөрийн шатарчдын клубүүдийн холбоо, "Даньдай" сангаас 1000 шатарчны баярыг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Баяр энэ сарын 24-ний 11.00 цагт МҮЭСТО-д  зургаа хүртэлх насны хүүхдүүдийн нэг болон хоёр нүүдлийн мад бодох тэмцээнээр эхлэх юм. Дараа нь 8-10 насныхны дунд 2-3 нүүдлийн мад, эцэг эхчүүд, сонирхогчдын дунд зохион байгуулна.

Мөн шатартай холбоотой үгийн сүлжээ бөглөх, сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Г.Мөнхбаяр, мөнгөн медальт Ү.Агьбилэг, хүрэл медальт Ү.Үүрийнтуяа нарын өсвөрийн шатарчидтай зэрэг тоглолт болно.Үүнээс гадна өндөр зэрэглэлтэй шатарчдын блиц тоглолт болон багийн тэмцээн болох аж. Шатарчдын баяраар Монголын шилдэг найман шатарчин дүрсээ харахгүйгээр тоглох шоу тоглолтыг сонирхуулна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.