А.Гансүхийг гүтгэсэн иргэнд торгууль ноогдуулжээ
УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа А.Гансүхийг Зам тээврийн сайд байхад түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан гэж иргэн М.Даваапил өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн удаатай. Энэ асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж дуусчээ.

Шүүхээс иргэн М.Даваапил нь бусдын нэр хүндэд халдаж, гүтгэснийг тогтоож, түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан байна.

Эргэн сануулахад, А.Гансүх Зам тээврийн сайд байхдаа “МИАТ-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн” гэж твиттерээр жиргэсэн. Түүний энэхүү жиргээний хариуд иргэн М.Даваапил Зам тээврийн сайд А.Гансүхэд хандан “Самсунг корпорацитай нэг километр төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3.6 тэрбумаас чинь хол байна” гэсэн удаатай.

Харин Зам тээврийн сайд асан А.Гансүх тухайн үед М.Даваапилийг гүтгэсэн гэж үзээд АТГ-т өөрийгөө шалгуулахаар хандсан билээ.Тэгвэл АТГ-аас А.Гансүхийг шалгаж дээрх үйлдэлтэй холбоотой гэмт үйлдэл тогтоогдоогүй болохыг мэдэгдэе гэсэн хариу ирүүлжээ.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ñîëî 2015-01-07 08:33:14
    Õàõàæ ¿õýýñýé ìóóñàéí ëóéâàð÷èä...æèðèéí õ¿ì¿¿ñèéã îäîî àì íýýëýý ãýýä äàðàìòàëäàã áîë
    150.129.140.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Заргач өвөө 2015-01-07 07:17:31
    Гансүхээ чаддаг юм бол надтай заргалдаад үзээрэй. Чи цалингаараа ингэж бачжсан уу.
    202.131.229.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-01-07 07:09:17
    Үхсэнийх нь ардчилал. Ард түмэн ийм ардчилалыг хүсээгүй юм шүү. Идсэн уусныг нь хэлэхлээр яахлаараа гүтгэсэн болдог юм бэ. Улс төрчийн цали...
    202.131.229.34
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-07 06:26:04
    Үнэнийг нь хэлхээр гүтгэсэн болж торгуульдаг доромжлогдсон ч ард түмэн юм даа бид. Улсын мөнгийг хэдэн зуун тэрбумаар нь идсэн өөрсдийгөө яах ч үгүй байж
    103.9.90.227
    Мэдэгдсэн Хариулах
  • А.Гансүхэд 2015-01-07 05:40:47
    Чаддым бол Баабартай заалд.Харахым сан
    202.179.27.51
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-07 04:53:04
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.96
    Мэдэгдсэн Хариулах