Элбэгээ Ерөнхийлөгч бөхчүүдийн урилгыг хүлээж аваасай
Дархлагдсан албан тушаалт­нуу­дын нэг болох МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж Мон­гол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­дор­жид тун өвөрмөц урилга явуул­жээ.

Гэхдээ эрхэм тэргүүн энэ урилгаа албан бичгээр бус со­нины буланд байрлуулсан нь цахим хуудаснаа багагүй шуу­гиан тарьсан юм. Энэхүү урил­га нь “Ерөнхийлөгч-1000 бөх” уулзалтыг Төрийн ордонд зо­хион байгуулах урилга юм. Ерөн­хийлөгчөөр бөхчүүддээ лекц уншуулж тэдний чихийг он­гойлгох хүсэлтээ өмнө нь мөн нэг удаа тавьж байсан гэнэ.

2013 оны арваннэгдүгээр сард энэхүү урилгыг хүргүүлж бай­сан ч Ерөнхийлөгч сонины бу­лангаас олж уншаагүй юу ямар­тай ч хариу өгөөгүй учраас да­хин урилга явуулжээ. 1000 бөх цуглах энэхүү лекцийг бөхчүүд ихэд хүндэлж дээл бүс малгайтай, цол чимгээ зүүн оролцох юм гэнэ лээ.

Ба­раг л Элбэгээ Ерөнхийлөгч хүс­вэл манай бөхчүүд Төрийн ор­дондоо зодог шуудагтайгаа мо­рилон нүд чихээ онгойлгож, Тө­рийн тэргүүнээсээ номын дуу сонсоход бэлэн байгаа аж. Ингэж олон удаа гуйлгаж бай­гаа юм чинь эрхэм Ерөнхийлөгч маань зөвшөөрөх биз ээ. Мон­гол бөхийн ёс жудаг, холч ухаан гээд ярих зүйл бишгүй л ол­дох биз, адилхан эр улсууд байна даа.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MONGOL 2015-01-07 15:59:35
    ELBEGDORJ ER HUN BISHEE.NOVSHIIN MUU HORLOGCHIN UMAA
    99.233.15.18
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-07 03:18:59
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.96
    Мэдэгдсэн Хариулах