Хүүхдүүдийн 79,1 хувь нь гэртээ хүчирхийлэлд өртдөг
Гэр бүлийн харилцаанд ан цав үүсэхэд хамгийн эхний хохирогч нь хүүхэд байдаг. Хойд эцгийнхээ гарт гурван цаг гаруй зодуулсан  бяцхан хүүгийн жишээ олныг цочроож байсан. Цаашид ийм мэдээг олноор сонсохгүйн тулд хүүхэд хамгааллын эрхийг цогцоор шийднэ гэдгээ албаныхан хэллээ.

Хүүхдүүд хүчирхийлэлд өртөг газрынхаа талаар 79,1 хувь нь гэртээ, 4.2 хувь нь сургуулийн орчинд, харин гудамжинд 7.5 хувь нь, ажлын байранд 5.2 хувь нь хүчирхийлэлд өртдөг гэдгээ хэлсэн байна. Энэ бол байх л ёстой амьдрал эсвэл хариу үйлдлээс айхдаа зодуурыг шүд зуун тэвчин хэнд ч хэлдэггүй гэдгээ мөн хэлжээ.

Уг нь манай улс НҮБ-аас баталсан Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын конвенцид 1991 онд гишүүнээр элсэж /18 нас хүрээгүй хүн/ буюу хүүхдийн эрхийг хамгаалах асар том үүргийг хүлээгээд хэдийн 20 гаруй жил өнгөрчээ.Харамсалтай нь энэхүү үүрэг, зорилгоо биелүүлэх сэтгэл, чадал дутсан уу өнөөдрийг хүртэл нийгэмд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт, бэлгийн мөлжлөг буурахгүй байсаар л байна.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, яргалал үйлдсэн томчууд хүүхдийг өөрийгөө хамгаалах чадваргүйг нь далимдуулан бие сэтгэлийн дарамт учруулж, түүнээсээ өөрийгөө чадалтай, том хүн гэдгийг мэдрэхийг хүсдэг болох нь судалгаагаар нотлогдсон байдаг.

Харамсалтай нь өнөөх дарамтлуулж, хүчирхийлүүлж өссөн хүүхдүүд том болоод эргээд л хүчирхийлэгч дарамтлагч болж хувирах нь элбэг. Ёстой л нөгөө хүчирхийллээс хүчирхийлэгч төрнө гэдэг нь энэ юм.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-07 00:59:22
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.96
    Мэдэгдсэн Хариулах