С.Мэндсайхан: Монгол Улсын харъяат бол гадаадад төрсөн ч гурван сая дахь иргэнд тооцно
Үндэсний стастистикийн хороо Эрүүл мэнд, спортын яамтай хамтран Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах журмыг өчигдөр танилцууллаа. Хурлын үеэр Үндэсний стастистикийн хорооны дарга С.Мэндсайханаас мэдээллийг тодрууллаа.
 
-Гурван сая дахь иргэний төрөх хугацаа, төрөлтийн хэлбэр зэргээр олон нийтийн дунд янз бүрийн таамаг байна. Та бүхний боловсруулсан журамд энэ талаар заасан уу?
 
-Журамд гурван сая дахь иргэн Монгол Улсын харьяат байх ёстойг заасан. Эх орондоо ч бай, хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаад төрсөн ч тооцогдох боломжтой. Гадаадад төрсөн иргэд тухайн улсынхаа Консулын газраар дамжуулж хүүхдийнхээ талаар шуурхай мэдээлэх шаардлагатай. Түүнчлэн тухайн өдөр хийсвэрээр төрсөн ч гурван сая дахь иргэнд тооцогдож болно.
 
-Гурван сая дахь иргэнийг яаж тодруулах вэ. Хугацааны хувьд тодорхой өдөр товлогдсон уу?
 
-Өдөр, цагийг нарийвчлан тооцох боломжгүй.  Ямартаа ч энэ сард төрөх тооцоотой байгаа. Өдөрт дунджаар 200-240 хүүхэд шинээр мэндэлдэг. Хүн амын тоо 2013 оны арванхоёрдугаар сарын 31-нд 2993277 байсан бол нэг жилийн дараа буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 81715 хүүхэд Монголд, гадаадад 1124 хүүхэд мэндэлсэн байна.
 
Харин нас барагсдын хувьд дунджаар 30 минут тутамд тохиолддог бөгөөд өнгөрсөн онд 16495 хүн нас барсан, Ингээд нийт дүнгээр 2014 онд Монголын хүн амын
тоо 2995949 болж өссөн. Гурван сая дахь иргэнийг нас баралтын дунджаар тооцоолж тодруулна. Ингэхэд энэ сарын эхний долоо хоногт тэмдэглэлт өдөр таарахгүй байгаа. Сүүлийн гурван долоо хоногт гурван сая дахь иргэн төрөх учир ажлын хэсгийн хүмүүс төрөлтийн мэдээллийг ойр ойрхон нэгтгэж ажиллана. Хамгийн гол нь гадаадад төрсөн, эмнэлгээс бусад орчинд төрсөн иргэд цаг хугацаа алдахгүйгээр үнэн зөвөөр бүртгүүлэх хэрэгтэйг анхааруулъя.
 
-Засгийн газраас олгох урамшуулалд хэчнээн хүүхэд хамрагдах боломжтой вэ?
 
-Өдөрт дунджаар 200- 240 хүүхэд төрдөг гэж дээр хэлсэн. Тухайн өдөр ийм тооны хүүхэд урамшуулал хүртэх эрхтэй болох байх. Мөн гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр хугацаанд төрсөн хүүхэд ч түүнтэй ижил урамшуулал хүртэх эрхтэй болсон.
 
Зууны мэдээ
Б.Заяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-06 07:37:25
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.113
    Мэдэгдсэн Хариулах