АНУ-ын Элчин сайдын яам өөрийн орны иргэддээ анхааруулжээ
Гадаадын иргэд, ялангуяа, АНУ-ын иргэдийг хамарсан халаасны хулгай болон гудамжны халдлагуудын тухай хэд хэдэн мэдээг Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам хүлээн авсан ажээ. Үүнтэй холбоотойгоор тус элчин сайдын яамын өөрийн орны иргэддээ анхааруулга гаргасан байна.

Уг анхааруулгад "Согтууруулах ундаа хэрэглэсэн эсвэл сэтгэл санааны хувьд тогтворгүй хүмүүс оройн цагаар халдлага үйлдэж байна. Хувийн таксигаар үйлчлүүлэх АНУ-ын иргэдэд сэрэмжтэй байхыг тус улсын Элчин сайдын яам анхааруулж байна. Учир нь тээврийн хөлсөн дээр үл ойлголцол үүсч маргаан даамжирснаар, хохирогч гэмтэж, эмнэлэгт хандах шаардлагатай болсон талаар дурджээ. Зарим хохирогч дээрэмдүүлснийг анхааруулан, сэрэмжлүүлж байна" гэжээ.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine