Монголыг гайхуулсан "My country like a Mosaic”

Монгол улс гадаадын улс орнуудад газрын доорх баялагаараа гайхагдаж байсан бол эдүгээ газрын дээрх баялаг болох онгон сайхан байгаль, ан амьтан, араатан жигүүртэн, ард түмний аж амьдрал, ахуй онцлог, мөнх сарьдаг уулс, мөнхөд дуурсагдах эх орноороо гайхуулах цаг иржээ.

Баруун европын улс орнуудад Монгол улсыг сурталчлах томоохон ажлын эхлэл болгон "My country like a Mosaic” нэртэй дан зургийн цомгоос бүрдсэн номыг бүх номын худалдаагаар худалдаалж эхэлснээс хойш гарсан долоо хоногтоо борлуулалтаараа тэргүүлж эхэлсэн нь барууны судлаач нарын анхаарлыг маш ихээр татаж байгаа гэнэ.

 Учир нь энэ номыг Монгол улсын ерөнхий сайд асан Н.Алтанхуяг эмхлэн гаргасан нь олны анхаарлыг маш их татаж байгаа бөгөөд тэрээр өнгөрсөн 2013 онд “Оргил өөд” номоо англи хэл дээр орчуулан барууны зах зээл дээр гаргаж байсан билээ.

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “Von Goethe Holding” ХК-ийн хэвлэлийн компани нь баруунд эхний тавд багтдаг томоохон компани бөгөөд тус компани нь барууны хэвлэлийн зах зээл дээр ном хэвлүүлэн борлуулахдаа маш өндөр шалгуураар бүтээлүүдээ шалгаруулдаг юм байна.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Anu 2015-01-06 16:08:21
    Seglegdeegui uldseniig ni irj segeltsgee gej urialj baigaa baihooooooo.
    173.73.103.198
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-06 06:50:40
    Сэглэгдсэн газар нутагаа онгон сайхан байгаль гэж хэлж чаднаа.
    112.72.13.146
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-06 04:19:14
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.113
    Мэдэгдсэн Хариулах