Р.Бурмаа гишүүний эргэлзээ

УИХ-ын Р.Бурмаа давхар дээлийн хуулийн төслийг хамгийн ихээр дэмжиж, МАН-ынхантай нэгдэн сайдуудыг дан дээлтэй болгох гэж зүтгэн кноп дарсан. Үүнээсээ болоод намаасаа хүртэл хөөгдөх дээрээ тулж байсан. Аз болоход намын нөхөд нь түүнийг намдаа үлдээж, өршөөсөн.

Тэрбээр ҮЗХ-ны хурал­дааны үеэр өөртэй нь ижил кноп дарсан нөхдөө өмгөөлж  “Эднийг үлдээ. Намайг ганцааранг нь хөөвөл хөө” гэсэн нь олон хүмүүс түүнийг иргэний зоригтой хэмээн цоллоход хүргэсэн. Тиймээс ч Р.Бурмаа гишүүнээс айсан Шийдлийн Засгийн газрын тэргүүн Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнд сайдын суудал амлаад давхар дээл өмсгөчихсөн. Олон хүн Р.Бурмаа гишүүн одоо л аль нэг дээлээ тайлж дан дээлтэй болох байх даа хэмээн таамаглаж байсан ч санаагаар болоогүй тэрбээр давхар дээлтэйгээ дулаахан өвөлжихөөр шийдээд байгаа юм. Даанч бас хэлсэн үгэндээ эзэн болохгүй бол дараагийн сонгууль хэцүүднэ хэмээн айна. Ингээд түүнд эргэлзээ үүсээд байгаа бололтой.

 Ямартай ч хэлсэндээ хүрдэг гэдгээ харуулъя гэж бодсон уу түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ өгсөн гэсэн мэдээлэл гараад эхэллээ. Тэрбээр зарим хэвлэлд “УИХ-ын гишүүний үүрэгт ажлаасаа татгалзаж чадна. Учир нь давхар дээлийн хуулийн асуудалд миний байр суурь хэвээрээ байгаа. Энэ хуулийн төсөл УИХ дээр унасан. Хэрвээ энэ хуулийн төсөл дахиад УИХ-д орж ирвэл би дэмжиж хэрэгжүүлнэ. Хэдийгээр хуулийн төсөл унасан ч гэсэн үзэл баримтлалдаа үнэнч хэвээрээ ” гэсэн байгаа юм.

Харин одоо УИХ-ын гишүүнээсээ татгалзахгүй гэдгээ илэрхийлж байна. Үүнийгээ “УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг намайг ганцаараа энэ шийдвэрийг гаргаж болохгүй гэсэн. Тэд анх удаа УИХ-д 11 эмэгтэй гишүүн сонгогдоод байна. Та энэ хүрсэн амжилтыг битгий бууруулаач ээ. Та гишүүнээсээ татгалзлаа гэхэд оронд нь эрэгтэй хүн орж ирэх нь. Үүнийг анхаараач гэсэн” гэжээ. Түүнчлэн намын бүлэг болон МАН,  эвслээс ч “Та сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч байгаа. Энэ эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй” гэдэг саналыг тавьсан. Тиймээс би энэ саналыг хүндэтгэн үзээд байж байна гэсэн тайлбарыг тавьж байгаа. 

Мөн түүнийг УИХ-ын гишүүний эрхээсээ татгалзах өргөдөл өгөөгүй хэмээн УИХ-ын дарга З.Энхболд өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. Түүний энэ мэдээллийн дараа УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Тэгээд ч би гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байгаа тухай мэдээлэл өгөөгүй” хэмээн гүрийсэн.
Ийнхүү олон асуудлаас болоод Р.Бурмаа гишүүн эргэлзээнд ороод байгаа юм.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ichig ichig 2015-01-07 01:40:32
    jenkog guij uilsaar bgaad l said bolson yum gene bilee. odoo l said boloxgui bol xezee ch bolj chadaxgui geed l. tiim uchraas saidaasaa tatgalzaj chadaagui ba...
    150.129.141.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Hihi 2015-01-06 18:51:25
    Xairaa pizzanuud iim ymaar toglool xereg alga
    180.149.97.1
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-01-06 16:25:46
    Гишүүнээсээ татгалзаж чадахгүй байгаа бол сайдаасаа татгалзах аваас дан дээлтэй байх болно шүү дээ. Тэгээд ч инженер хүнд тэр хөдөө аж ахуй их хол байгаа бус уу...
    24.148.38.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2015-01-06 12:20:31
    Ардчилсан нам цагаандаа гарчээ!!!
    76.21.141.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Songogch 2015-01-06 11:00:47
    Uls torin hir gedeg chin ene.ugaj arilgah yumsan da.ene hun Mongol ulsas zailasai.zaluus bid uzen yadaj bna.
    150.129.142.157
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-06 09:10:35
    Burmaa bish DURMAA.
    68.174.160.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Батмөнх даян хаан 2015-01-06 06:34:38
    Бурмаа охин минь ухаантай байгаарай, үзэл бодолдоо үнэнч байж чин шударга байж чадвал өвгөдийн сүнс, хүч чадал чамайг ивээнэ. Тэр Жэнко гэдэг хүү ч дээ, чамд ха...
    122.201.21.16
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-01-06 04:14:18
    Altai hothond 3 oroo dulaahan bairiig garaashiin hamt zarna. Utas 99527388
    202.179.20.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Nyamka 2015-01-06 03:54:12
    Тэнэг авгай хэлсэн ярьсандаа байж чадахгүй юм бол юу гэж худлаа чалчдаг байнаа.
    103.14.36.18
    Мэдэгдсэн Хариулах