Археологичид эртний Египетийн хатны бунхныг олжээ
Египетийн Археологийн яам тус улсын эртний хатны бунхныг Чехийн археологичдийн баг олсон тухай мэдээллээ. Судлаачид тэрхүү бунхныг 4500 жилийн өмнө эртний Египетийг нэгтгэсэн Неферепра хааны хатных байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм байна. Чехийн археологичид Египетийн нийслэл Кайро хотоос баруун өмнөд зүгт орших Абу Сирийн нутгаас тус бунхныг олжээ. Тухайн бүсэд Неферепра зэрэг МЭӨ 2494-2345 оны үеийн таван их хааныг оршуулсан пирамид байдаг аж. Тус улсын Археологийн сайд Мамдоух ал-Дамати Неферепра хааны хатны нэр энэ удаагийн олдвор олдох хүртэл тодорхойгүй байсан гэдгийг мэдэгдлийнхээ үеэр онцолж байжээ. Тэрбээр “Хатны нэр нь Кентакавесс гэдэг нь тодорхой болсон. Бунхан олдох хүртэл тодорхойгүй байсан хатны нэр ийн анх удаагаа нийтэд ил боллоо” хэмээсэн байна.
 
Эдүгээг хүртэл түүхэнд ижил нэртэй хоёр ч хүн байсан гэдгийг нотолсон учир энэ удаагийн бунхан нь олдсон хатан “Гуравдугаар Кентакавесс” болох юм. Хатны нэр хийгээд гарал үүслийг нь бунхны доторх хана дээр сийлэн тэмдэглэн үлдээсэн байжээ. Түүнчлэн энэ удаагийн олдворын талаар Археологийн сайд Мамдоух ал-Дамати “Хамгийн анхны пирамид баригдсан үе болох тавдугаар хаанчлалтай холбоотой хараахан илрээгүй байгаа зүйлсийг нотлоход нэмэр болно” хэмээжээ. Хатны бунхан Неферепра хааныг оршуулсан тасалгаан дотроос олдсон бөгөөд энэ нь Неферепра хааны хатан гэж үзэх магадлалыг бататгаж буйг судлаачид тэмдэглэсэн байна. Энэ удаагийн бунхан эртний Египетийн тавдугаар хаанчлалын дунд үеийнх байсан гэнэ. Мөн археологичид 30 гаруй эд зүйлсийг ч мөн олжээ. Тэдний 24 нь чулууг шатааж хийсэн эдлэл байсан бол дөрөв нь хүрэл хийцтэй эдлэл байсан аж.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-06 02:14:27
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.113
    Мэдэгдсэн Хариулах