LG - ийн дээд зэргийн үйлдлийн системтэй боломжийн үнэтэй ухаалаг гар утас
Хэрэглэгчдийг удаан хүлээлгэсэн, дээд зэргийн үйлдлийн системтэй L  цувралын  ухаалаг гар утаснууд манай дэлгүүрүүдээр тавигджээ. Үнэ болон гайхалтай өндөр техникийн үзүүлэлтийг хослуулж чадсан L60, мөн хүчирхэг дөрвөн цөмт L Fino болон L Bello процессороор тоноглогдсон илүү үнэтэй утаснууд хамгийн төгс сонголт болж чаджээ.
 
Хамгийн сүүлийн үеийн L цувралын ухаалаг шинэ гар утаснуудыг анх удаа Берлин хотод  IFA 2014 үзэсгэлэнгийн үеэр танилцуулжээ. LG-ийн инженерүүдийн төлөвлөснөөр илүү үнэтэй ухаалаг гар утасны байрыг эзлэх ухаалаг утасыг анх удаа сонгож байгаа хүмүүст хамгийн тохиромжтой сонголт болох ёстой.
 

 
LG G3 – ийн бараг бүх шинэ ололтот үйлдлүүдийг L Fino болон L Bello өвлөн авсан юм. Мөн өмнөх загвартай адил энэхүү ухаалаг утасны ерөнхий удирдлага нь ар талд байрладаг. Гайхалтай хурдан дөрвөлсөн цөмт процессортой, дээд зэргийн үйлдлийн системийн зэрэгцээ  боломжийн үнэтэй: Энэхүү LG G3 – ийн бусад давуу тал болон патентлагдсан загварыг дэлхий даяар хэрэглэгчид өндөр үнэлсэн юм.
 


L Fino болон L Bello нь ажиллагааны хувьд 8 МП камер болон, өөрийн шинэ санаагаар бүтээгдсэн, нэрийг нь Испани хэлнээс орчуулбал "сайхан", "гоёмсог" гэж орчуулагдана. Хэрэглэгчдийн хандлагыг дүгнэж үзэхэд ухаалаг гар утасыг сонгоход камер шийдвэрлэх хүчин зүйл болж байгааг харуулж байна. Шинэ L - цуврал нь фото зураг авах болон видео бичлэг хийх үйлдлийг чанартай гүйцэтгэж байна. "Нэг хүрэлтээр авах" үйлдэл нь таны амьдралын чухал мөчийг камерт үлдээхэд туслахын зэрэгцээ дэлгэцийн аль нэг хэсэгт хүрснээр фото зургийг мөн авна. "Дохиогоор авах" хүн бүрийн дуртай селфи үүсгэх гурван секундыг эхлүүлнэ. Ингэхийн тулд ердөө алгаа дэлгэж, камерын өмнө нь хавсарна. LG Зо3 –аас шинэ ухаалаг гар утас нь дэлгэцэнд хүрснээр өөрийн ухаалаг гар утсыг нээх Knock Code™ үйлдлийг өвлөн авсан.
 
LG L60 нь шинэчилсэн L цувралаас хамгийн хэмнэлттэй хувилбар нь юм. Энэ ухаалаг гар утас 4.3 инчийн дэлгэц, 5 МП вспышкатай камер, нүүрэн талын VGA камер, 1.3 ГГц хэлбэлзлэлтэй хоёр цөмт процессор, 512 MB RAM санах ой болон microSD картын тусламжтайгаар тэлэх 4 GB багтаамжтай флэшээр тоноглогдсон.
 
# # #
LG Electronics компанийн тухай

LG Electronics Inc компани нь дэлхий даяар 113 офисс 87000 ажилтан, албан хаагчидтай бөгөөд цахилгаан хэрэгсэл, гар утас, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн шинэ технологийг хөгжүүлэгч дэлхийн тэргүүлэгч компани юм. 2013 онд нийт 53.10 тэрбум ам.долларын (58.14 их наяд Солонгос Вонн) борлуулалт хийжээ. LG Electronics таван аж ахуйн нэгжээс бүрдэнэ: Home Entertainment, Mobile Communications, Home Appliance, Air Conditioning, Energy Solution and Vehicle Components - хавтгай зурагт, гар утас, агааржуулагч, угаалгын машин болон хөргөгч үйлдвэрлэлээр дэлхийн тэргүүлэгчдийн нэг юм. 2014 онд International CES® Innovations Awards - ийн 15 шагналыг LG Electronics –ийн бүтээгдэхүүн хүртсэн. LG Electronics компанийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл www.LG.kz сайтаас  авна уу.
 
LG Electronics Mobile Communications Компанийн тухай

LG Electronics Mobile Communications компани нь гар утас, мэдээллийн холбооны дэлхийн тэргүүлэгч компани юм. LG дэвшилтэт технологи, шинэлэг загварын үндсэн дээр дэлхийн хэрэглэгчдэд утасны оновчтой үйлчилгээ үзүүлэх, гар утас буй болгож байна. LG өөрийн нэгдмэл технологийг хөгжүүлж, загварлаг загвар, ухаалаг технологийн гар утасыг үйлдвэрлэж гар утас, харилцаа холбооны салбар дахь тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.LG.com сайтаас авна уу.
Бусдад түгээх
  • gplus