Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох нь  зөв үү?
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн 12 дугаар сард УИХ-д мэдээлэл хийх үеэрээ энэ оноос Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийнхэнд чиглүүлэхээ мэдэгдсэн нь шуугиан тариад байгаа билээ. Нэг хэсэг нь хүүхдийн мөнгийг хавтгайруулж олгох нь буруу гэж байгаа бол нөгөө хэсэг нь “Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох болж байгаа бол ядуусын тэтгэлэг гэж нэрлээд “Хүүхдийн” гэсэн үгийг нь авах хэрэгтэй.

Эдийн засгийн хямралыг давахын тулд хүүхдийн мөнгө рүү дайрах нь буруу, хамгийн арга ядсан арга хэмжээ. “Хүүхэд” бол улсын хамгийн үнэтэй капитал. Үүнийхээ оронд УИХ, Засгийн газрын гишүүдийн цалин, хангамжийг бууруулж, бүсээ чангалах саналыг гаргах ёстой байсан” гэсэн байр суурь илэрхийлж буй юм. Гэвч тэдний энэ саналыг хэсэг бүлэг нөхөд хүлээж аваагүй юм.

Хүний хөгжил сангаас энэ оны эхний 11 сард 990.5 мянган хүүхдэд 218.2 тэрбум төгрөг олгосон байна. Зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдэд олгоно гэдэг нь айлын хүүхдийг алаг үзэж буйтай агаар нэг буй. Хорин мянган төгрөгийг эцэг, эхийнх нь орлогоос хамааруулж нэг хэсгийг нь хасах гэнэ. Ингэхдээ эцэг, эхийнх нь сарын орлого 1 сая төгрөгөөс дээш бол хүүхдэд нь 20 мянган төгрөг олгохгүй байхаар хуульд өөрчлөлт оруулах аж. Үүнийг нь УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг болоод бие даагчдын бүлэг эсэргүүцэж, хүүхдэд ялгавартай хандаж болохгүй гэх байр сууриа илэрхийлээд байгаа. Харин бид энэ удаад Ерөнхий сайдын гаргасан шийдвэрт иргэд ямар байр суурьтай байгааг тодруулсан юм.

Ц.Даваасүрэн: Хямралын үед ард түмний халаасыг сэгсэрч болохгүй
/УИХ-ын гишүүн/

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:-Одоо бүр Хүүхдийн мөнгөнөөс эхлээд эхчүүдийн мөнгө рүү орж байна. Зөвхөн Хүүхдийн мөнгөөр дамжуулж 1.5 тэрбумыг хасаж байна. Үүнийг УИХ дахь бие даагчдын зөвлөл дэмжихгүй.Хямарч байгаа үед өөрсдөө дэд сайд, яамныхаа тоог нэмж барьцаа ахиулаад, ард түмнийхээ халаасыг сэгсэрнэ гэж болохгүй. Мөнгө талаасаа ч төрийн алба 20 мянган хүнээр нэмэгдээд, бялуу хуваах зэргээр шат шатандаа нэмээд явчихсан байгаа, Ингэж, иргэдэд амлаж сонгуульд гарч ирж байсан амлалтаасаа татгалзахаар жудаггүй зан байхгүй юу.Одоо ийм зан гаргаж байгаа ч 2016 онд "Юу дутаж байна" гээд л ард түмнийг царайчлаад эхэлнэ, Өлсгөж, өлсгөж байгаад амлахаар итгэдэг юм уу.

Б.Наранчимэг:  Хүүхдийн мөнгө  амьдралд их нэмэр болдог
/БЗД-ийн 8 дугаар хорооны иргэн/

Хүүхдийн мөнгийг энэ жилээс өгөхгүй болно гэж оны өмнө нэлээд яригдлаа. Уг нь амьдралд их л нэмэр болдог юм. Эгч нь ганц бие өрх толгойлсон эмэгтэй. Гэхдээ эгч нь барилгын бригадад гагнуурчин хийдэг болохоор харьцангуй гайгүй цалин авдаг. Сарын цалин нь нэг сая төгрөг давсан айлын хүүхдүүдийг хасна гэх шиг болсон. Тэгэхээр манай хэд хасагдаж таарах юм шиг байна. Сургуулийн насны гурван хүүхэдтэй нэг нь цэцэрлэгт явдаг л даа.

Г.Ариун-Эрдэнэ: Нэг сая төгрөгийн орлоготой гэр бүл хангалуун амьдарч чадаж байгаа гэж үү
/Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн/

Ерөнхий сайдын энэ яриад байгаа зүйл ямар ч утгагүй. Одоо манайд хоёулаа ажил хийж байгаа ямар ч гэр бүлийн орлого сардаа нэг сая төгрөг хүрч байгаа. Гэхдээ нэг сая төгрөгийн  орлоготой гэр бүлүүд хангалуун амьдрах  нөхцөл алга. Бүгд байрны болон, цалингийн зээлтэй. Дээрээс нь юмны үнэ тэнгэрт хадчихсан. 50 сая малтай байж нэг кг махыг 8000-10000 төгрөгөөр худалдан авч идэж байхад нэг сая төгрөгийн орлоготой айл хангалуун амьдарч чадах уу. Ийм хачин зүйл ярьдгаа болимоор юм.

Х.Гэрэлчимэг: Ихэнх залуу гэр бүлийн хүүхдүүд энэ мөнгийг авч чадахаа болих байх
/БЗД-ийн 24 дүгээр хорооны иргэн/

Ерөнхий сайдын хэлснээр нэг  сая төгрөгийн орлоготой айлын хүүхдүүдэд энэ мөнгийг өгөхгүй гэсэн тэгэхээр ихэнх залуу гэр бүлийн хүүхдүүд л энэ мөнгийг авахаа болих байх. Яагаад гэвэл хоёулаа ажил хийж байгаа айлын сарын орлого яаж ийж байгаад нэг сая хүрнэ. Залуучууд аль болох хоёулаа ажил хийхийг боддог. Үр хүүхдээ эмээ өвөөд нь харуулчихаад. Гэтэл ингээд  орлогоор нь мөнгө өгөхөө болино гэдэг нэг л итгэмээргүй санагдаад байгаа юм. Юмны үнэ өндөр байгаа энэ үед тэр мөнгөөрөө хангалуун сайхан амьдарч чадахгүй байгаа. Тиймээс залуу гэр бүлийн хүүхдүүд л золиослогдох нь.

Р. Пүрэвсүрэн: Үнэхээр хэрэгтэй байгаа бол өөрсдийнхөө хэрэглээг танах хэрэгтэй
/Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн/

Улс орныхоо ирээдүй болсон бяцхан үрсээс 20 мянган төгрөг харамлана гэдэг байж болшгүй хэрэг.Үнэхээр эдийн засаг хүнд хэцүү байгаа бол өөрсдийн тансаг хэрэглээг танах хэрэгтэй. Хөдөө орон нутгийн томилолтоор явахдаа  том том жийп машинуудаар ямар ч хэрэггүй баахан хүн дагуулж томилолтоор явдаг сайдууд үүнийгээ больчих  хэрэгтэй шүү дээ. Бас шат шатны байгууллагуудад байдаг хурган дарга нараа ч цомотголд оруулах хэрэгтэй. Эхлээд энэ бүхнээ шийдчихээд дараа нь хүүхдийн мөнгөнд гар дүрэх нь зөв болов уу.
Б.Сансартуяа
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hhj 2015-01-06 19:06:31
    Negent eej aav n avulgaar avsan mongiig ogch yahav.teren dor yaduu hunii huuhduuded ogson deer
    107.205.8.178
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-01-06 18:27:38
    Buruu gj bodoj bn. Xvn bvr tegsh erh vvregtei...
    112.72.11.101
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-06 17:38:13
    20$ өгдөгийг ч мэддэггү бс авдгүй айл маш олон бга шү дэ зарим айлд энэнээс хэрэгтэй мөнгө гэж алга .энэ саналыг дэмжиж бга $ын тэрбумтангудаса хандив нэхээ ч ...
    112.72.13.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-01-06 12:26:01
    Ed nar ajilaa ogoo!!!!! Hvvhediin mongo 20 mjagan togrog deer starai aldaad baih yum daa ymar 200 mjagen tog bish dee!!!!! Zail ih huuliinhan!!!!
    79.237.30.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөвхөн ядууд өг 2015-01-06 11:45:25
    Ерөөс аливаа тэтгэлэг тэтгэмжийн зорилго нь ядууг тэтгэхэд оршдог тул ядуу айлд л мөнгө олгох ёстой. Харин үнэхээр ядууг нь олж өгч чадах эсэх нь төр засгийн ха...
    103.229.120.131
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-06 10:34:18
    Hyyhdiin zaya gomdloo.... odoo hyyhed toryyleh hyn oldohgyi bh da... hereggyi alban haagchdiin too ih bhad hyyhdiin mongooroo togloh gej...
    180.235.188.33
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2015-01-06 07:12:35
    yalgavartai olgoh ni zuv zarim aild shaardlagagui baigaa shu dee
    103.229.123.94
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-06 05:52:26
    Хүүхдийг ялгаварлаж болохгүй бүгдэд хуваарилах нь зөв. Харин эх эцэг нь 1 жил энэ мөнгийг аваагүй бол тухайн хүүхдэд олгохоо зогсоож болох юм
    203.91.116.94
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-06 04:41:30
    huuhduudiig yalgavarlah hereggui. toriin danhar butets zardlaa hasah heregtei
    202.55.180.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүүхэд бүр тэгш эрхтэй 2015-01-06 04:06:34
    Хүүхэд бол баян ч бай ядуу ч айлд төрсөн ч гэсэн хүүхэд шүү дээ. Эцэг эх нь авахгүй гэвэл хасаж болох л байх. Сайханбилэг сая төгрөгөөр хангалуун амьдардаг л ба...
    112.72.13.206
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-01-06 02:57:19
    хүн бүр тэгш эрхтэй гэх маягийн үндсэн хуулийнхаа заалтыг нулимах уу?
    203.91.112.186
    Мэдэгдсэн Хариулах