Япон Улсын Коосэн сургуульд 6 оюутан суралцахаар боллоо
Коосэн сургуульд элсэн суралцах оюутан нь Японд суралцах шалгалт, Японы Коосэн нийгэмлэгийн зохион байгуулдаг шалгалтад тэнцсэн тохиолдолд Коосэн сургуулийн 3-р курсээс элсэн орж, нийт 3 жил суралцан бакалаврын өмнөх мэргэжлийн зэргийн дипломтой төгсөх боломжтой болдог.

Коосэн сургуульд оюутан элсүүлэх ажлыг Японы Коосэн нийгэмлэг гардан зохион байгуулдаг бөгөөд тус төслийн Коосэн сургалтын хөтөлбөрөөр Японд суралцах оюутнуудын хувьд ч Коосэн нийгэмлэгийн тавьсан шалгуурыг хангасны үндсэн дээр суралцах боломжтой болно.

2014-2015 оны хичээлийн жилд Коосэн бэлтгэл сургалтын хөтөлбөрт 46 оюутан суралцаж байна.

Харин Коосэн сургуульд шууд элсэн суралцах хөтөлбөрийн элсэлтийг 2014 оны 8 дугаар сард зохион байгуулсан.

Японы Коосэн нийгэмлэг элсэгчдийн материалыг сайтар судалсны үндсэн дээр Коосэн нийгэмлэгийн элсэлтийн шалгалтын комисс 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт дээрх оюутнуудаас ярилцлагын шалгалт авсан. Уг шалгалтаар оюутнуудын Япон хэлний ярианы шалгалт, сэтгэн бодох чадварын IQ тест, байгалийн ухааны шалгалт авсан.

Коосэн нийгэмлэгээс 12 дугаар сарын 19-ны өдөр сонгон шалгаруулалтын эцсийн шатны дүнг БСШУЯ болон ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт хүргүүлсэн. Ингээд дараах нэр бүхий 6 оюутныг БСШУ-ны Сайдын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/486 тоот тушаалаар Япон Улсын Коосэн сургуульд шууд элсүүлэн суралцуулахаар баталсан. Үүнд,
 
д/д Эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр Сургуулийн нэр Мэргэжлийн чиглэл
1 Энхбаатарын ХАНГАЙ Кагошима Коосэн Хүрээлэн буй орчин, хот төлөвлөлтийн инженерчлэл
2 Батбаярын ЦОГТБААТАР Сэндай Коосэн Мэдээллийн сүлжээний инженерчлэл
3 Лхагвасүрэнгийн ГАНБАТ Ибараки Коосэн Цахилгаан электроникийн системийн инженерчлэл
4 Гантулгын БАТЦОГТ Кагава Коосэн Электрон мэдээллийн инженерчлэл
5 Отгонбямбын БАТБАНДИ Мацүо Коосэн Барилгын инженерчлэл
6 Амарсанаагийн СОДНОМДОРЖ Акаши Коосэн Хот төлөвлөлтийн системийн инженерчлэл
 
 
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАM
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine