Эбола вирусийг жирэмсэн эмэгтэй давж гарлаа

Өдгөө зургаан сартай жирэмсэн Кабиа гэх бүсгүй эбола вирусийн халдвар тээж байсан ч бүрэн эдгэрчээ.

2014 оны гуравдугаар сараас маш идэвхтэйгээр тархаж эхэлсэн эбола вирусийн улмаас Баруун Африкт 20000 гаруй хүн өвчилж, 8000-аад нь нас бараад байгаа юм. Гэвч энэ өвчнийг эдгээх эм бэлтмэл хараахан гараагүй л байна.

Тэгвэл Сьерра Лионы иргэн 21 настай Кабиа гэх бүсгүй жирэмсэн байх үедээ эболагийн халдвараа бүрэн эдгээсэн байна. Ер нь жирэмсэн эмэгтэй эболагийн халдвар авсан тохиолдолд эдгэрэх найдлага 0.00 хувьтай гэж эмч, эрдэмтэд тайлбарладаг. Тиймээс ч Кабиа бүсгүйн эдгэрсэн тохиолдлыг гайхамшиг хэмээн үзэж байгаа юм. Гэхдээ өмнө нь жирэмсэн хүн эболагаар халдварлаад амьд үлдсэн тохиолдол байхгүй учраас хэвлий дэх хүүхдийнх нь эрүүл мэндэд санаа зовниж байгаагаа эмч нар илэрхийлжээ.

 Кабиагийн нөхөр эболагийн халдварын улмаас нас барсан аж. Энэ тухай тэрээр “хүүхэд минь хорвоод мэндлэх хувьтай болоод л бид хоёр эсэн мэнд амьд үлдэж чадсан. Нөхрөөс минь үлдсэн ганцхан зүйл хүүхэд минь учраас би хүүхдээ гаргах л болно” гэж мэдэгджээ.

Одоогоор хүүхдэд болон Кабиад гаж нөлөө илрээгүй байгаа. Гэсэн ч эмч нар хүүхдэд нарийн хяналт тавин ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-05 05:02:31
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.119
    Мэдэгдсэн Хариулах