Өнөөдөр МҮОНРТ-ийн захирлыг томилно
Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн зөвлөл энэ сарын 2-нд хуралдаж, Ерөнхий захирал М.Наранбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа билээ. Харин түүний оронд хэнийг томилох вэ гэдгийг өнөөдөр болох зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх аж. Эх сурвалжууд  өнөөдрийн ээлжит хуралдаанаар телевизийн 100 гаруй ажилтанг цомхотгохоор болсон тухай мэдээлж байгаа юм. Энэ нь зөвлөлийн төсөв ирэх онд 50 хувиар буурсантай холбоотой аж.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн зөвлөлийн гишүүдийг томилох үеэр үндэсний олон нийтийн радио телевиз 700 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, нүсэр ажилладаг ч уран бүтээлийн чанар хангалтгүй, шинэчлэл муу байгаа тухай ихээхэн шүүмжлэл өрнөсөн. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний олон нийтийн телевизийг “Архичин цугласан, аймшгийн газар” гэсэн нь тус телевизийн жирийн ажилчдын дургүйцлийг хүргээд байгаа юм.
Б.Сансартуяа
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-05 03:59:48
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.119
    Мэдэгдсэн Хариулах