"Хандгайт"-д хяналт хэрэгтэй байна
Энэ өвөл өмнөх жилүүдийг бодвол цас муутай хар өвөл болж байна хэмээн нийслэлчүүд бид цас орохыг тэсэн ядан хүлээж суусан. Харин шинэ оны өмнөхөнтэй багахан цас орж биднийг баярлуулав. Ингээд шинэ он ч гарч иргэдийн урт удаан амралтын өдрүүдэд эхэлсэн. Энэ жилийн хувьд  бүх нийтийн амралтын өдөр бямба, ням гаригийн амралттай үргэлжилж таарсан тул нэлээд хэд хоног баярлаж хөөрөлдөн амарлаа. Тиймээс ч иргэд амралтын өдрүүдэд хотын ойролцоох цанын баазууд руу гарч агаар амьсгалан өдрийг өнгөрүүлж байсан юм.

Хотын зүүн урд зүгт байдаг “Sky resort” цанын баазын хувьд нэлээдгүй өндөр үнэ өртөгтэй тул иргэд сурснаараа “Хандгайт”-ыг зорьж байсан юм. Харин иргэдийн олноороо зорих  өнөөх “Хандгайт”-д нь наад захын аюулгүй ажиллагааны дүрэм байхгүй нь золгүй явдал гарах үндэс болж байна. Тодруулбал амралтын өдрүүдэд энд хүн амины хэрэг гарчээ. Харин хохирогч нь 60 гаруй насны настан байсан бол хэргийг үйлдэгч нь 14-15 насны хоёр хүү байж. Тэд өндөр уулын уруу чаргаар гулгаж ирэхдээ урд нь зогсож байсан хүнийг дайрсан нь хүн амины хэрэгтэн болгожээ.

Гэхдээ  бусдын л адил тоглож наадан явсан хүүхдүүд  хүний амийг хохирооё гэж бодоогүй нь лавтай. Харин үүнд ашиг хонжоо олж л байвал хүний эрүүл мэнд амь нас хамаагүй хэмээн бодож нэг чаргаа 5000 төгрөгөөр түрээслэхээс өөр  зүйл бодолгүй, ямар ч  зөвшөөрөлгүй ажиллаж байсан цанын баазынхны буруу  юм.

Хандгайтад цанын бааз ажиллуулах ямар ч зөвшөөрөл  байдаггүй тухай Сүхбаатар дүүргийн цагдаагийн  газрынхан хэлж байна. Түүнчлэн чарга түрээслүүлж буй иргэдэд үйл ажиллагаагаа таслан зогсоохыг удаа дараа үүрэг болгосон ч үг авахгүй явсаар эцэстээ хүний амь насыг хохироож, тоглож наадаж явсан хоёр хүүг хэрэгтэн болгосон нь туйлын харамсалтай. Тиймээс энд хяналт тавих ёстой холбогдох албаныхан нь яаралтай арга хэмжээ авч хэргийн жинхэнэ эздэд нь хариуцлага тооцох нь зүйтэй болов уу.
 
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Anu 2015-01-05 20:56:31
    Huuhduuded buruu baihgui ee. Hen gemgui 2 huug heregten bolgood baigaa yum. Nerteigeerni neg musun gemt heregten geed bichchihgui yasan yum.
    173.73.103.198
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-05 11:59:27
    ажлуулсан улсын буруу бишээ ажиллагаанд нь хяналт тавиагүй төр буруутай. Эзэнгүй төрийн эмэгнэл энэ
    112.72.13.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Tsetseg 2015-01-05 09:18:39
    Hun aminii hereg garsan bn ch geh shig zolgui ywdal l bolson bn shuu de setguulch yum bj zuw ugee songoj zuw bichmeeriin ter huuhduud togloj bgd sanamsargui bol...
    27.123.214.121
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-01-05 08:34:51
    золгүй л явдал болжээ. хүүхдийн буру юу байх вэ дэ
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах
  • ezen 2015-01-05 05:45:14
    zurag ni yanzaga zuslangiih l bna sh dee, handgaitad yum uu yanzagat garsan osol yum oo, buurunhiileed bhgui todorhoi bicheech, esbel hun gutgehee boli
    103.10.23.18
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-05 04:44:50
    Ямар нэг юм нээж, ажиллуулах нэг хэрэг журам,аюулгүй ажиллагаа,зохион байгуулалтыг хангуулах түүнээс чухал байх ёстой. Мөсөн гулгуурын газарыг анхаарах.
    112.72.13.158
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-05 04:00:19
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.119
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-05 02:39:36
    togloj bsan huuhduuded yamar ch buruu bhgui.
    202.170.80.25
    Мэдэгдсэн Хариулах
  • irg 2015-01-05 02:05:10
    sain shalgaad hariutslaga tootsood ayulgui ajillagaa g ni sain hanguul chadahgui bol boliul
    202.21.106.157
    Мэдэгдсэн Хариулах
  • 5000-10000 төгрөгийн аюулгүй ажиллагааны 2015-01-05 02:00:34
    Хандгайтад цанын бааз ажиллуулах ямар ч зөвшөөрөлгүй ажиллаж байсан цанын баазынхан нэг чаргаа 5000-10000 төгрөгөөр түрээслэхээс өөр зүйл боддоггүй.
    112.72.13.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөв бич. 2015-01-05 01:51:02
    "нэлээд" гэдэг нь "бага биш" гэсэн утгатай үг. Тэгэхээр "нэлээдгүй" гэхээр юу гэсэн утгатай болох вэ??? "Бага" гэсэн утга гарна биз дээ? Бас "насны на...
    202.179.0.238
    Мэдэгдсэн Хариулах
    • МОНГОЛ ХҮҮ 2015-01-05 04:19:42
      ҮНЭХЭЭР ҮГНИЙ УТГЫГ МОНГОЛООР НЬ МЭДДЭГ ХҮН ТАНЬД БАЯРЛАЛАА
      202.55.191.76
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-01-05 01:28:31
    тоглож байсан хүүхдүүдийн буруу гэж юу байхав. харин аюулгүйн дэглэмийг тогтоож чадаагүй ашиг олж байсан тэр хүмүүсийн буруу
    202.72.245.237
    Мэдэгдсэн Хариулах