Шилэн дансны цэсийг цөөн газар нээжээ
Шинэ оноос Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэллээ. Энэ хуулийг төрийн албан хаагчдад таниулан сурталчлах ажлыг холбогдох хүмүүс олон хоног хийсэн. Хамгийн түрүүнд шилэн данс гэсэн нэгдсэн цахим хуудас нээх ажлыг Мэдээлэл технологи шуудан, харилцаа холбооны газар хариуцсан ба Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газар, яам, агентлаг, аймаг, дүүрэг гээд төрийн албаны бүхий л байгууллага нэгдүгээр сарын 1-нд өөрийн цахим хуудаст шилэн данс гэсэн цэс нээх ёстой юм.
 
 Энэ ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар эхлүүлсэн бол УИХ болон, зарим яам цэсээ нээжээ. Харин Засгийн газар болоод олонх томоохон байгууллага цэс нээсэнгүй өнөөдрийг хүрэв. Харин цэстээ ямар нэгэн мэдээлэл оруулаагүй байна. Төрийн яам, агентлаг аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны цэцэрлэг, сургууль зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллагаас гадна 10 caя төгрөгоөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа байгууллага төсвийн мэдээллээ цахимаар нээлттэй болгох ёстой юм.
 
Зууны мэдээ
М.Цэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • swefd 2015-01-05 14:05:50
    hurdan neegeechee abilgachidaa ta nar udahgvi shorond yabnaa.
    122.254.119.20
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-01-05 08:02:52
    Avligachidaa huuli bol huuli shuu dee? ta nar yagaad dagaj mordohgui baina ve? Hurgan darga naraa.
    150.129.143.41
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-05 04:07:33
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.119
    Мэдэгдсэн Хариулах