Ур чадвар муутай зарим багш нар сурагчдад гологдож байна
Сүүлийн жилүүдэд боловсролын чанарын асуудлаар олон хүмүүс санаа бодлоо хэлж, шүүмжилдэг болсон. Боловсролын салбарын хоцрогдсон тогтолцоог халж шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгааг шат шатандаа хүлээн зөвшөөрч эхэлсэн юм. Хамгийн наад захын жишээ гэхэд л  багш төвтэй сургалтын тогтолцооноос салж сурагч төвтэй тогтолцоонд шилжиж эхлээд байгаа. Гэхдээ энэ бүхэнд саад болж буй нэг хүчин зүйл бол боловсролын салбарт ажиллаж буй багш нарын цалин хангамжийн асуудал юм. Манай багш нарын цалин бага байдгаас сургалтын чанар муу гэж үзэх эцэг эхчүүд цөөнгүй. Түүнчлэн зарим хэсэг нь багш нарын цалин хувийн байгууллагад ажилладаг жирийн нэг ажилтны хажууд хамаагүй их гэх нэгэн ч бас байдаг.

Ямартай ч өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд боловсролын салбараа  чухалд авч үзэж бүх талаар нь дэмждэг байна. Үүний хамгийн тод жишээ бол Япон улс юм. Тэнд ажиллаж буй багш нарын хувьд маш өндөр мэдлэг, боловсролтой, ур чадвартай байдаг аж. Тиймдээ ч харьцангуй өндөр цалинтай байдаг байна. Ялангуяа тус улсын бага сургуулийн багш нарын цалин маш өндөр буюу 3000-6500 ам.долларын цалинтай байдаг . Харин энэ талаараа өөрсдөө бид Япон хүмүүсийг бэлдэж байгаа болохоор ийм хэмжээний цалин авдаг хэмээн хэлсэн байдаг. Иймээс ч Японд багшийн мэргэжлийн төлөө хамгийн сурлага сайтай, шилдэг хүүхдүүд өрсөлдөж, маш хатуу шалгуураар багшийн сургуульд элсэн ордог  аж. Тийм ч учраас багш болохоор зорьсон оюутан муу суралцана гэж байхгvй. Сургуулиа тєгссєн хойно муу багш болно гэсэн ойлголт байдаггүй байна.

Харин манай улсад энэ нь эсрэгээрээ эргээд байх шиг. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа хүүхдүүд ЭЕШ өгөөд энэ оноогоор их дээд сургуулиудад хүссэн мэргэжлээрээ элсэн суралцдаг. Ингэхдээ  МУИС, ЭМШУИС, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, СЭЗДС гэх мэт нэр хүнд бүхий улсын сургуулиудад элсэх нь хүүхэд болгоны мөрөөдөл байдаг. Харин эдгээрээс хамгийн бага оноо авсан сурагчид МУБИС-д элсэн суралцдаг болсон  гэхэд хилсдүүлсэн болохгүй. Иймээс л сурлага муутай бага оноотой хүүхдүүд багшийн мэргэжлээр сурч төгсөн ардын хүүхдүүдэд ном, эрдэм зааж байгааг үгүйсгэх хүн цөөн байх болов уу. Гэвч орчин үеийн хүүхдүүдэд  хагас дутуу боловсорсон багш нар гологдож байна. Иймээс 2013 оноос  эхлэн багшийн мэргэжлээр суралцах оюутнуудын босго оноог 750 болгосон билээ. Гэвч энэ нь хэр үр дүнтэй байгааг дүгнэх цаг хугацаа орно. Наад зах нь дөрвөн жил байна. Харин энэ хооронд болсон болоогүй багш нар ардын хүүхдүүдийг сургасаар байх болно.

Магадгүй та хүн төрлөхтөн байгаа цагт багш мэргэжил хэзээ ч устаж алга болохгүйгээс хойш бид ямар ч мэдлэг боловсролтой  байсан ч цаг үеийг эзэлсээр байх болно гэж бодож байна уу? Таны бодож байгаад үнэний хувь байгаа ч одоо чинь мэдээлэл технологийн дэвшил асар хурдацтай явагдаж байгаа өнөө үед  өв тэгш, бүхнийг мэддэг электрон багш гараад ирэхийг хэн ч үгүйсгэхгүй болохоор яах ч аргагүй та цаг үеэ мэдрэх л шаардлагатай болоод байна.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-01-07 13:38:31
    51 -р сургуулийн бага ангийн багш нар дэвтэр засахгүй байгааг гайхаад барахгүй юм 9 сараас хойш хүүхдийн дэвтэр хураахгүй багш байх юмаа 3 р ангийн багш С
    112.72.13.135
    Мэдэгдсэн Хариулах
  • salbar bur iim l bga 2015-01-05 09:55:10
    gants bagsh geltgui mongold bur salbar t iim myy chadwargui yuumnyyd zunduu l bga shuu dee bolson boloogui setguulch chamaas ugsuuleed ch bj l bna kkkk
    50.117.41.78
    Мэдэгдсэн Хариулах
  • бүхэл бүтэн фракц буй 2015-01-05 09:22:57
    ШУТИСаар дүүрэн оюутнаасаа толгой муутай авгай багш нар, ядаж байхад хоорондоо хэл амаараа сүлбэлдэж фракц эвсэл байгуулчихна.
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2015-01-05 09:19:58
    Unenii or bii bagsh hun dan gants huuhed surgah bus udur tutam huuhdeesee suraltsaj baihaa l martaj bolohgui. Huuhed bol baghsiig hugjuuldeg gaihaltai ertunts...
    92.69.210.71
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-05 06:51:55
    Хүүхэд ямар хүн болох нь бага ангийн багшаас шууд шалтгаалдаг, иймд ахмад багш нарт бага боловсролыг даатгая. Гадаад хэлийг 5-р ангиас зааяа.
    112.72.13.158
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-05 00:45:33
    bagsh nariin bolovsrol muu gej bugdiig hamruulj bolohgui saintai muutai baigaa ene yunii duruu ve geheer ardchilsan namiin buruu yagaad gevel bolovson huchin
    202.180.216.211
    Мэдэгдсэн Хариулах
  • tsetsegee 2015-01-05 00:32:43
    Setguulch ta uuruu bas bolovsroloo deeshluuleed aldaagui bichdeg bolooroi.
    103.229.120.15
    Мэдэгдсэн Хариулах
  • UNEHEER UNEN YUM BN 2015-01-05 00:31:38
    Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 425 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэн...
    202.21.100.92
    Мэдэгдсэн Хариулах