Индонез улс гашуудал зарлалаа
12 дугаар сарын 27-ны өдөр Индонезийн Сурабая хотоос Сингапурыг зорьсон “Air Asia” компанийн “Airbus A320-200” онгоц сураггүй алга болсон билээ. Ингээд эрлийн ажлыг шуурхай эхлүүлж, гурав хоног хайсны эцэст Ява тэнгист сүйрсэн болох нь батлагдсан юм.

“Airbus A320-200” онгоцыг сүйрсэн болохыг Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо албан ёсоор баталж, зорчигчдын гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө мэдэгдээд байна. Түүнчлэн Индонез улсад гурван өдрийн гашуудал зарлаж , бүх ресторан баар, зоогийн газар, зочид буудал болон диско клубын үйл ажиллагааг зогсоохыг үүрэгдэж, амиа алдсан хүмүүсийн гэр бүлийхэнд эмгэнэл илэрхийлжээ. Нийслэл Жакарта хотыхон төв талбайдаа “Airbus A320-200”-ийхон баяртай” хэмээн бичсэн футболкоор жигдэрч, зорчигчид болон онгоцны багийханыг сүүлчийн замд нь үджээ.

Одоогийн байдлаар Ява тэнгисээс зорчигчид болоод багийн гишүүдийн цогцосыг хайх ажил үргэлжилж байгаа бөгөөд нийт 30 хүний цогцосыг гаргаж аваад байгаа юм байна. Мөн онгоцны хар хайрцагыг яаралтай олохгүй бол маргааш гэхэд хар хайрцагны цэнэг  дуусч дохио илгээхгүй болох эрсдэлтэй юм байна.

Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэх “QZ8501” нислэг өнгөрсөн сарын 27-ны  өглөө Индонезийн агаарын хяналтын төвтэй холбоо тасарч, сураггүй болсон юм. Онгоцонд  нислэгийн багийн долоон гишүүн, 137 хүн, 17 хүүхэд, нэг нярай, зорчиж явжээ. Зорчигчдын ихэнх нь Индонезийн иргэд бөгөөд Өмнөд Солонгосын гурав, Сингапур, Малайз, Их Британийн нэг иргэн байсан аж.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.