Шилэн дансны хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан "Шилэн дансны хууль” өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал, өнөөдрөөс эхлэн Төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны сургууль, цэцэрлэг зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн  газар зэрэг 360 байгууллагаас гадна 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага Шилэн дансны тухай хууль, журамд заасан мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байх юм.

Үүнтэй холбогдуулаад Шилэн дансны нэгдсэн цахим хуудас ашиглалтад орсон байна.  Нэгдсэн цахим хуудас нь www.shilendans.gov.mn хаягтайгаар Үндэсний дата төвд байршжээ.

Шилэн дансны хууль хэрэгжсэнээр Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах зэрэг бүх мэдээлэл ил тод болж, төрийн ажиллагааг ард иргэд хянах бололцоо бүрдэж, төрийн үйл ажиллагааг нээлттэй, тунгалаг болох юм.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sdtftf 2015-01-01 13:29:50
    zub hurdan heregjeesee bilee. hulgaich alvban tushaaltanguudiin zarim tsus harbaj baih surag bna. zarim hulgaichidiin noir hvreh ni hvrehgvi amia horlon gene ee...
    122.254.119.34
    Мэдэгдсэн Хариулах
  • otgoo 2015-01-01 12:21:26
    Amjilttai.heregjeesei bilee amjilt oloosoi
    112.72.13.210
    Мэдэгдсэн Хариулах