Эмнэлгийн ажилтнуудад 2,1 сая төгрөг хүртэлх урамшуулал олголоо

Нийслэлийн Засаг дарга  Э.Бат-Үүл эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудад шагнал гардууллаа.

Нийт 248 их эмч, бага эмч, сувилагч, асрагчдад үнэлгээнээс хамаарч тус бүр 1,3 сая төгрөгөөс 2,1 сая төгрөгөөр, найман дүүргийн 46 Өрхийн эмнэлгийн хамт олонг 800 000-1 сая төгрөгөөр урамшуулжээ.

Нийслэлийн Засаг дарга “Нийслэл дан ганц Засгийн газар, яаманд эрүүл мэндийн байгууллагыг хариуцуулах боломжгүй их ачаалал, хүндрэлтэй байна. Ялангуяа Түлэнхийн төв, дүүргийн эмнэлгийн шалан дээр хэвтэн эмчлүүлж буй иргэд, бяцхан хүүхдүүдээ харахад бид зайлшгүй анхаарах шаардлагатай болжээ. Ирэх онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр гурван дүүрэгт тус бүр 200 хүүхдийн ортой эмнэлэг барьж ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн таатай мэдээ байна. Мөн энэ салбарт өдөр шөнийг умартан иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд хичээнгүйлэн ажиллаж буй иргэдээ урамшуулах, тэдний зүтгэлийг үнэлэхийг зорьсон. Өнөөдөр тусгай шалгуурыг хангасан та бүхэнд мөнгөн урамшуулал олгох гэж байгаадаа таатай байна. Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, хамтдаа хичээж ажиллахыг хүсье” хэмээн тодотгов. Тусгай шалгуурын дагуу эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг урамшуулах ажлыг жил бүр зохион байгуулах аж.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Добу мэргэн 2015-01-05 09:40:59
    Үнэн шүү. Ард түмний халаасыг сэгсрэх тал дээр аргагүй л мэргэшсэн дамшгууд шүү. Өөрсдийнхөө хармаанаас өчүүхэн төдийг ч гаргахгүй БИРДНҮҮД .....
    202.179.6.18
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-01-02 01:05:07
    Татвар төлөгчдийн мөнгийг уут уутаар нь л авч үр дүнгүй тараах юм. Татвар төлөгчидийг болохоор ширхэг бүрээр нь тооцож цөлмөх юм. Хэлсэн хүнийг галзуу гэх юм ...
    150.129.142.50
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-31 07:31:49
    улс эх ороны эдийн засаг элгээрээ хэвтчихсэн байхад юун шагнал (тусгай шалгуурыг харгазан)!!!!! энэ батуул чинь ирэх сонгуулын ажлаа хийж байгаа юм биш уу
    83.149.48.19
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-31 05:39:48
    ovoodoo darga mini boloo sh dee
    27.123.213.218
    Мэдэгдсэн Хариулах
  • zocin 2014-12-31 05:27:45
    ,anai emcz nar zan haricaagaa zasaz medlegee deeszlyylmeer umdaa,bzd urhiin emcz hatgaagyi hyyhdiig hatgaatai geed hyctei antibiotekoor hordyylaad,angliar unsz....
    88.156.14.176
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-12-31 04:43:52
    Эмч,багш нарт хууль, журмын дагуу байгууллагаас нь олгодог Үр дүнгийн урамшууллыг өөрөөсөө өгч байгаа мэт аяглах нь сонгуулийн шоу хийж байгаа хэрэг бололтой
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2014-12-31 07:35:56
      юун ур дунгийн шагнал энэ нийгэм чинь хийснээ авдаг биз дээ шагнал магтаал тал засах арга монгоний сулжээ!!!!
      83.149.48.19
      Мэдэгдсэн Хариулах