“Барсалено” клуб 2015 оныг дуустал шинэ тоглогч авах эрхгүй боллоо
Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос Испанийн Барселона клубыг гадаадын 18-наас доош насны тоглогчдыг элсүүлэхдээ дүрэм зөрчсөн гэдэг үндэслэлээр 2015 оны өвөл болон зуны солилцоо наймаанд оролцох эрхийг түтгэлзүүлээд байсан билээ. Харин Барса ФИФА-гийн өгсөн энэ торгуульд давж заалдахаар Спортын Арбитрын шүүхэд хандаад байсан юм.

Харамсалтай нь Спортын Арбитрын шүүхийн шийдвэр ч Дэлхийн хөлбөмбөгийн холбооны талд шийдэгдсэн бөгөөд Барселона клуб 2 наймааны цонх дараалан ямар нэг тоглогч шинээр элсүүлэх боломжгүй болсон төдийгүй £293,000-аар торгууллаа. Тэдний хувьд 2015 оныг дуустал наймаа хийх боломжгүй ч одоо байгаа тоглогчдынхоо гэрээг шинэчлэх мөн зээлээр явуулсан тоглогчдоо эргүүлэн дуудах боломжтой юм.
Б.Сансартуяа
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.