Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоонд эрх зүйн зохицуулалт хийнэ
Аудитын тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.

Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоонд Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт нэвтрүүлэхэд шинэчлэлийн гол зорилго чиглэсэн байна. Тухайлбал,  аж ахуйн нэгж, байгууллагын ангиллыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, санхүүгийн тайланг нь жилд 1-2 удаа цахим хэлбэрээр авдаг болох, энэ цахим санд тулгуурлан бусад төрлийн үйл ажиллагааг шат дамжлагагүй явуулахаар шинэчлэн зохицуулна. Түүнчлэн, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандартуудыг орчуулах, тайлбарлах, хэрэглэх зөвлөмж боловсруулах зэрэг төрийн зарим чиг үүргийг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд нэмж шилжүүлнэ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 1993 онд анх батлагджээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sainaa 2014-12-31 03:11:22
    Nyagtlan bodoh burtgeliin huulind erh zuin zohitsuulalt hiihdee nyagtlan bodogchiin huleeh uureg, zarchimd unuugiin tsahim uilchilgeend niicsen shaardlaguudiig ...
    203.91.118.156
    Мэдэгдсэн Хариулах